Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/12-НД НИЙТЛЭГДСЭН

Сэлэнгэ аймагт эмчлүүлж байсан коронавирусийн халдвартай бүх хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа

Г.Өлзийхутаг, iKon.mn
2021 оны 1 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсад бүртгэгдсэн коронавируст халдварын нийт 1,456 тохиолдлоос 909 нь бүрэн эдгэрчээ.

"Өчигдөр 43 хүн эдгэрч эмнэлэгээс гарлаа"

Энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Сүүлийн 24 цагийн хугацаанд 43 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа. Тодруулбал,

  • Цэргийн төв эмнэлгээс 30 хүн,
  • Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлгээс 7 хүн,
  • ХӨСҮТ-өөс 6 хүн эдгэрч гарсан байна. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 909-д хүрлээ.

Мөн өнөөдрийн байдлаар Монгол Улсын дотоодод бүртгэгдсэн 956 тохиолдлын 494 нь буюу 51.6 хувь нь эмчлэгдэж бүрэн эдгэрээд байгаа" хэмээн хэлсэн юм.

"Сэлэнгэ аймгийн эмнэлэгт корнавирусийн халдвартай хүн байхгүй болсон"

Түүнчлэн "Сүүлийн үед аймгуудад халдварын тохиолдол нэмж бүртгэгдээгүй. Ялангуяа Сэлэнгэ аймагт эмчлэгдэж байсан 7 тохиолдол өчигдөр бүгд эдгэрч эмнэлгээс гарсан.

Тиймээс одоогоор Сэлэнгэ аймгийн эмнэлэгт корнавирусийн халдвартай хүн байхгүй бөгөөд тус аймагт голомтын хяналт, тандалтын үйл ажиллагаа үргэлжилж байна. Сэлэнгэ аймагт өдөрт 170-250 хүнийг шинжилгээнд хамруулж буй бөгөөд бүх шинжилгээнүүд сөрөг гарч байгаа. Тус аймгийн голомт хяналтын хугацаандаа байна" хэмээн онцлов.

ВИДЕО: /2021.01.12/ (Бичлэг харагдахгүй бол ЭНДЭЭС үзэх боломжтой)

https://www.facebook.com/iKonNews/videos/690855268254989

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.