Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/12-НД НИЙТЛЭГДСЭН

КОВИД-19: Нүүрний хаалтыг амны хаалттай хамт хэрэглэхийг зөвлөлөө

А.Намуун, iKon.mn
2021 оны 1 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Ковид-19 халдвараас сэргийлж, нүүрний хаалтыг амны хаалттай хамт хэрэглэхийг ЭМЯ-наас зөвлөлөө.

Нүүрний хаалт /face shield/ коронавирусийн халдвараас хэр хамгаалдаг тухай Анагаах ухааны доктор Д.Мандахнаран тайлбарлаж байв.

ВИДЕО:

https://www.facebook.com/www.mohs.mn/videos/2625342584452560/

Тэрбээр "Нүүрний хаалт  дэлхий даяар болон манай улсын иргэд ч хэрэглэж байна. 

Нүүрний хаалт нь цацарсан шүлснээс хамгаалдаг. Коронавирусийн халдвар агаар дуслаар дамждаг. 

Амьсгалын замаар дамжих вирусийн халдваруудыг хоёр том бүлэгт хуваадаг.

  1. Агаар дуслаар дамжих
  2. Агаараар дамжих халдвар гэж 2 хуваадаг.

Агаар дуслаар дамжих халдвар нь амнаас цацарсан шүлсний дуслуудтай хамт гарч, тэр дуслууд нь дараагийн хүний ам, хоолой руу орж халддаг.

Агаараар дамжих халдвар гэдэг нь агаарт хөвж буй тоос, шороо, нойтон шингэн зүйл дээр удаан хугацаанд байх чадвартай аюултай халдваруудыг хэлдэг. Жишээлбэл, улаанбурхан өвчин нь агаараар дамждаг.

COVID-19 халдвар нь агаар дуслынх гэдэг нь мэдэгдээд байгаа. Харин агаараар дамждаг эсэх нь одоогоор тодорхойлогдоогүй, дэлхийн олон оронд судалгаа хийгдэж байна.

Нүүрний хаалт нь хүн ханиах, найтаахад шүлсэнд агуулагдах том дуслууд 2 метр орчимд цацагдаад унадаг. Үүнээс найдвартай хамгаална 

Нүүрний хаалт нь агаар дуслаар дамжих халдварын том дусалт халдваруудаас найдвартай хамгаалдаг. Өөрөөр хэлбэл хүн ханиах, найтаахад шүлсэнд агуулагдах том дуслууд 2 метр орчимд цацагдаад унадаг. Үүнээс найдвартай хамгаална. 

Харин жижиг дусланцарууд агааргүй байшинд 30 минутаас 1 цаг орчим хөвж байх эрсдэлтэй учраас түүнээс сайн хамгаалдаг нь тодорхой болоогүй байгаа.

АНУ-ын Айовагийн их сургууль/University of Iowa/-ийн профессор Перенсевичийн баг хамт олны судалгаагаар нүүрний хаалт нь томуу өвчнөөс 90 орчим хувь найдвартай хамгаалдаг гэсэн дүгнэлт гарсан. Хүн өөдөөс хараад ханиаж, найтаах үед цацрах дуслаас маш сайн хамгаалдаг гэсэн дүгнэлт гарсан.

Одоогоор ДЭМБ болон АНУ-ын Өвчний хяналт сэргийлэлтийн төвөөс нүүрний хаалттайгаар холбоотой ямар нэгэн зөвлөмж гаргаагүй байна.

Нүүрний хаалтны даавуун маскнаас ялгарах давуу тал нь нүүрийг бүтэн хаана. Бохирдол багатай, спиртэн суурьтай гар ариутгагч шингэн буюу савантай усаар цэвэрлэж хэдэн ч удаа хэрэглэх боломжтой.

Халуун дулааны улиралд маск зүүхээр аахилдаг хүмүүст тохиромжтой, амьсгалахад түвэггүй. Мөн зай барих хэрэгтэй гэдгийг эргэн тойрны хүмүүстээ сануулах ач холбогдолтой.

Нүүрний хаалтыг гадаад орчинд зүүх нь тохиромжтой. Харин дотоод орчинд масктайгаа хамт зүүвэл жижиг дусланцаруудаас хамгаална. Эсвэл маскаа дангаар нь зүүхийг зөвлөж байгаа.

Нүүрний хаалтыг хэрхэн зөв зүүх вэ?

Духны хэсэгт зай гаргахгүйгээр өмсөнө. Доод хэсэг нь эрүүг халхалж байх ёстой. Болж өгвөл чих хүртэл халхвал сайн. Ингэсэн тохиолдолд хажуугийн хүн найтаах, ханиах, шүлсээ үсэргэхэд найдвартай хамгаална. Харин масктай бол маскан дээр унана. Хүн маскаа санамсаргүйгээр тогтмол оролдож байдаг. Ингээд гараараа нүдээ нухах, хүүхдээ хооллох зэргээр халдвар авах эрсдлийг нэмдэг. Нүүрний хаалт нь үүнийг бууруулдаг байна.

Гэхдээ нүүрний хаалт маскнаас давуу талтай юу гэдэгт судалгаануудаас өөр, өөр үр дүн гараад байгаа учраас яг тийм гэж хэлэх хараахан боломжгүй. Иймээс хэрэглээний талыг нь танилцуулж байгаа юм.

Цар тахал дуусах болоогүй байгаа тул гараа сайтар угаах, амны хаалтаа зүүх зэрэг зөвлөмжөө мөрдөж байхыг сануулж байна" хэмээн зөвлөлөө.