Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/11-НД НИЙТЛЭГДСЭН

КОВИД-19 ба түүний хор уршиг

Б.Билгүүн, iKon.mn
2021 оны 1 сарын 11
iKon.MN
Зураг зураг

КОВИД-19 түүний хор уршгийн талаар эрдэмтэн багш нар мэдээлэл өглөө.

Коронавирусийн халдвараар хөнгөн хэлбэрээр өвчлөх нь ханиадтай төстэй мэтээр буруугаар ойлгож болохгүй. Хөнгөн өвчилсөн ч хүндрэх талтайг анхаарах хэрэгтэй гэдгийг АШУҮИС, АУ-ны доктор, дэд профессор, зөвлөх зэрэгтэй эмч Р.Оюунгэрэл онцолж байна.

Хятад улс, зургаан сарын дараах судалгаа:

  • Булчингаар өвдөх
  • Ядрах
  • Нойргүйдэх
  • Сэтгэл гутралд орох
  • Хэт хүнд үед уушгинд архаг голомт үүсгэх /хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлнө/

Бусад улсын хэвлэлийн тоймоор:

  • Зүрхээр байнга хатгах, зүрхний булчингийн үрэвсэл үргэлжлэх
  • Амьсгаадах, амьсгалахад хүнд хэвээр үргэлжлэх
  • Мартах
  • Толгой байнга өвдөх
  • Хөдөлмөрийн чадвар буурах
  • Нойргүйдэх
  • Тайван биш түгшүүрт байдалд байх
  • Үеэр өвдөх зэрэг шинжүүд удаан хугацаанд үргэлжилдэг
  • Бусад

Иймээс та өвдөхөөс, ирээдүйд хөдөлмөрийн чадваргүй болохоос сэргийлээрэй. Мөн бусдыг хамгаалах нь өөрийгөө хамгаалж буй нэг хэрэг гэдгийг хэллээ.

ВИДЕО: 

https://www.facebook.com/www.mohs.mn/videos/704121303627045