Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/11-НД НИЙТЛЭГДСЭН

Э.Энхболд: Иргэд товчоод доторх зусландаа очих боломжтой

Б.Билгүүн, iKon.mn
2021 оны 1 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Тээврийн цагдаагийн албанаас Улаанбаатар хотоос орох, гарах хөдөлгөөнтэй холбоотой зарим асуултад Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Э.Энхболд хариулт өглөө.

-  Иргэд зусландаа очиход нээлттэй юу?

- Иргэд товчоод доторх зусландаа очих боломжтой. Алслагдсан хороодод оршин суудаг иргэд тухайн газар оршин суудаг бичиг баримт, газар эзэмших гэрчилгээгээ нотариатаар баталгаажуулаад шаардлагатай тохиолдолд зорчиж болно.

- Хот хооронд болон хөдөө орон нутгийн иргэд хотоос гарах хөдөлгөөн хязгаарлагдсан хэвээр ээ юу? 

- Хот хоорондын хөдөлгөөн хязгаарлагдсан. Өндөржүүлсэн бэлэн байдлыг гуравдугаар сарын 31-нийг хүртэл сунгасантай холбоотойгоор хөдөө орон нутгийн хяналтын постууд дээр УОК-ын зөвшөөрөлгүй зорчиж байгаа иргэдийг саатуулах арга хэмжээг тооцох, буцаах үйл ажиллагаа хийгдэнэ. Тиймээс Улаанбаатар хотоос тодорхой шийдвэр гарах хүртэл гарахгүй байхад анхаараарай.

Хөдөө орон нутгийн иргэд нийслэл хотоос гарах хөдөлгөөнийг зөвшөөрөөгүй. Хөдөлгөөн хязгаарласан хэвээр байгаа. 

ВИДЕО: 

https://www.facebook.com/zamiintsagdaa/videos/212946280474502