Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/11-НД НИЙТЛЭГДСЭН

"Замын-Үүд боомтоор хоногт 100 гаруй ачааны машин солилцож, бараа эргэлт энгийн үетэй адил болсон"

Г.Номин, iKon.mn
2021 оны 1 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Замын-Үүд боомтоор ачаа тээврийн машин нэвтрүүлэлт хэрхэн өөрчлөгдсөн талаар АТҮТ-ийн Замын-Үүд салбарын дарга А.Хатансайхантай холбогдож тодрууллаа.

- Замын-Үүд-Эрээн боомтоор хоногт хэчнээн машин солилцож байна вэ?

- Өдөрт дунджаар 100 орчим машин солилцож байгаа. Өчигдөр 125 машин солилцсон бол өнөөдөр үдээс өмнө гэхэд 60 машин нэвтрээд байна.  

Зун бүтээн байгуулалтын оргил үед өдөрт дунджаар 150-200 машин ачаа солилцдог бөгөөд өвөл энэ тоо 100-150 орчимд хэлбэлздэг. Одоогийн байдлаар ачаа бараа эргэлт жигдэрч, жирийн үеэй адил болсон гэж хэлж болно.

- Эрээнд ажиллаж байгаа 50 жолооч өдөрт 2-3 рейс хийж байгаа гэсэн үг үү. Эрээн дэх жолооч нарын тоог нэмэгдүүлэх, солих шаардлага байгаа юу?

- 50 жолооч ажиллахад хангалттай гэж үзэж байгаа. Жолооч нарыг солих асуудлыг ЗТХЯ, хоёр улсын ГХЯ-ууд ярилцаад шийдээд явна байх.

- Замын-Үүд боомтоос ачаагаа аваад нийслэл болон бусад орон нутаг руу зорчих жолооч нар коронавирус илрүүлэх PCR шинжилгээ өгч байгаа юу?

- Тийм. Жолооч нар гаалийн бүрдүүлэлт хийхээс эхлээд эрсдэлтэй газруудаар явдаг учраас заавал шинжилгээ өгөөд замд гарна. Замын-Үүд суман дахь лаборатори журмын дагуу ажиллаж шинжилгээ авч, хариуг нь тогтсон хугацаанд гаргаж өгч байгаа.

- Цагаан сарын баяр дөхөхөөр бараа эргэлт нэмэгддэг үү, бараа эргэлт нэмэгдвэл хийгдэх зохицуулалтын ажлуудыг төлөвлөсөн үү?

- Бараа эргэлт нэг их нэмэгдэхгүй байх. БНХАУ-ын хувьд Цагаан сар дөхөхөөр орон нутгийнхаа зам дахь ачааны автомашины хөдөлгөөнийг хязгаарладаг. Иргэд нь орон нутаг хооронд зорчих хөдөлгөөн нэмэгддэг учраас замаа чөлөөлж дээрх арга хэмжээг авдаг юм байна лээ.