Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/12/09-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Энхболдын ажлыг хэн хүлээж авахыг УЗ шийднэ

Ч.Болортуяа
2013 оны 12 сарын 9
iKon.MN
Зураг зураг

УИХ-ын гишүүн Нямаагийн Энхболд УИХ дахь МАН-ын бүлгийн даргын ажлаа өгөх санал гаргасан байна. Тэрбээр энэ ажлаас татгалзаж байгаа тухайгаа өнөөдөр болсон намын бүлгийн ээлжит хуралдаанаараа хэлжээ. 

Тэрбээр чухам яагаад ажлаа өгөх болсон нь тодорхойгүй байна. 

МАН-ын хэвлэлийн хурлаар Н.Энхболд дарга ажлаа сайн дураараа өгөх болсон харин яг ямар шалтгаантай вэ гэдгээ тодорхой тайлбарлахгүй байгаа юм.

МАН-ын бүлгийн даргын ажлыг хэн хүлээж авах нь одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд өнөөдөр тус намын Удирдах зөвлөл хуралдаж шийдэх юм байна.