Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/11-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Нарангэрэл: Хоолны газраар үйлчлүүлэх бол хоолоо савлуулж авч гарах нь зүйтэй

Г.Номин, iKon.mn
2021 оны 1 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Өнөөдрөөс хоолны газруудын үйл ажиллагаа эхэлж байгаа. Хоолны газарт иргэд ямар халдвар хамгааллын дэглэм баримтлах талаар сэтгүүлчийн асуултад ЭМЯ-ны ахлах шинжээч Д.Нарангэрэл хариуллаа.

Тэрбээр "Хоолны газрын халдвар хамгааллын дэглэмийн талаар мэргэжлийн хяналтын байгууллагаас зөвлөмж гаргасан бөгөөд дэглэм мөрдөгдөж байгаа эсэхэд тогтмол төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийнэ.

Өчигдөр миний хэлсэн зүйлийг зарим хүмүүс мушгиад олон нийтийн сүлжээгээр явуулж байна. Ер нь бид ДЭМБ-ын тохиолдлын тодорхойлолтын дагуу битүү агааргүй орчинд амны хаалтгүй 15 минутаас дээш хугацаагаар байлгаж болохгүй гэсэн зөвлөмжийг дагаж байгаа. Хоёр хүн өөдөөсөө хараад амны хаалтгүй 15 минутаас дээш хугацаагаар байж болохгүй. Хүний бөөгнөрөл үүсгэхгүй, агаарын солилцоо муутай газарт байхгүй, хүнтэй ойрын зайнаас харьцахгүй байх нь халдварын эрсдэлээс хамгаална. Тиймээс хоолоо гэрээсээ авч ирэх, хоолны газраас савлуулж авч гарах нь зүйтэй. Яагаад гэвэл нийслэл хот бол халдварын өндөр эрсдэлтэй бүс хэвээр байгаа.

Үргэлжлүүлэн "Тэмүүлэн" зочид буудалд тусгаарлаж байсан иргэнээс тусгаарлалтын хугацаа дуусахаас өмнө халдвар илэрсэн талаар, халдвар яагаад хожуу илэрсэн болон тухайн байранд халдвар хамгааллын дэглэм алдагдсан эсэх талаар асуултад ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Тусгаарлах байранд байгаа иргэдээс тогтсон хуваарийн дагуу шинжилгээ авч байгаа. Тэр хооронд халдвар илэрвэл эмчилгээ рүү шижүүлнэ. Ажиглан тусгаарлах байранд хүмүүсийг нэг нэгээр нь тусгаарлаж байгаа бөгөөд халдвар батлагдсан. Тиймээс тусгаарлахаас өмнө ойрын хавьтал болсон хүмүүсийн тандалтыг үргэлжлүүлж байгаа" хэмээн хариулав.

ВИДЕО: (Бичлэг харагдахгүй бол ЭНДЭЭС үзэх боломжтой)

https://www.facebook.com/iKonNews/videos/750047835607881
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.