Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/11-НД НИЙТЛЭГДСЭН

БЗД-ийн 17 дугаар хорооны Эмнэлгийн гудамжны хоёр иргэн халдвар авсан нь батлагдав

Г.Өлзийхутаг, iKon.mn
2021 оны 1 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

БЗД-ийн 17 дугаар хорооны хоёр иргэнээс халдвар илэрсэн хэмээн ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэллээ.

Тэрбээр “БЗД-ийн 17 дугаар хорооны Эмнэлгийн гудамжны хоёр иргэн халдвар авсан нь өчигдөр орой батлагдсан. Тухайн иргэд нь батлагдсан тохиолдлын хавьтлууд байсан байна.

Иймд тухайн иргэдийн ойрын хавьтлуудыг тусгаарлаж, тухайн гудамжинд анхаарал тавьж, хоёр дахь хавьтлуудаас шинжилгээ авах ажлыг нийслэлийн Эрүүл мэндийн газар өнөөдрөөс эхлэн зохион байгуулж байгаа.

Тэнд халдварын хариу арга хэмжээ зохион байгуулж, иргэдээс шинжилгээ авах ажил хийгдэж байна” гэв.

ВИДЕО: (Бичлэг харагдахгүй бол ЭНДЭЭС үзэх боломжтой)

https://www.facebook.com/iKonNews/videos/750047835607881

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.