Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/11-НД НИЙТЛЭГДСЭН

СТАТИСТИК: 2020 оны дөрөвдүгээр улиралд Сүхбаатар, Баянгол, Хан-Уул дүүрэгт орон сууцны үнэ өсжээ

Б.Даваабазар, iKon.mn
2021 оны 1 сарын 11
iKon.MN
Зураг зураг
гэрэл зургийг MPA.mn

Орон сууцны үнэ өмнөх улирлаас 0.3 хувиар буурсан болохыг Үндэсний статистикийн газраас мэдээллээ. 

Тодруулбал, Улаанбаатар хотын төвийн зургаан дүүрэгт орон сууцны үнэ 2020 оны дөрөвдүгээр улиралд 2010 оны эцсээс 78.7%-аар өсөж, өмнөх оны мөн үеэс 0.2, өмнөх улирлаас 0.3%-аар тус тус буурсан байна.

Орон сууцны үнийг 2020 оны дөрөвдүгээр улиралд өмнөх оны мөн үетэй харьцуулвал: 

  • Чингэлтэй дүүрэгт 1.8%
  • Сонгинохайрхан дүүрэгт 1.7%
  • Баянзүрх дүүрэгт 0.9%-аар тус тус буурсан. 

Харин Сүхбаатар дүүрэгт 0.8%, Баянгол, Хан-Уул дүүрэгт тус бүр 1%-аар өсжээ. 

 
ҮСХ

 

Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо