Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/11-НД НИЙТЛЭГДСЭН

Хувийн эмч нь Covid-19 өвчнөөр нас барсны дараа Ромын пап лам адислах ёслолоо цуцалжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 1 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Ромын пап лам Францисийн хувийн эмч коронавирусийн халдвартай холбоотой хүндрэлийн улмаас нас барсныг Ватиканы хэвлэлд мэдээлжээ.

Пап ламын эмч Фабрицио Соккорси өнгөрсөн Бямба гарагт 78 насандаа таалал төгссөн юм байна. Арванхоёрдугаар сарын сүүлчээс эхлэн эмнэлэгт хэвтсэн эмчийн нас барсан шалтгааныг Covid-19 өвчний хүндрэл гэж Ватиканы “L’Osservatore Romano” сонин мэдээлжээ.

Талийгаач эмч хамгийн сүүлд хэзээ пап ламтай уулзсан нь тодорхойгүй байна.

Энэ мэдээг тарсны дараа пап лам Ням гарагт Систиний сүмд зохион байгуулах гэж байсан адислах ёслолоо цуцалж буйг сошиал хуудсандаа зарлажээ.

Пап лам ёслолын ажиллагааг цуцалсан шалтгаанаа тайлбарлаагүй байна. Тэрбээр энэ долоо хоногт коронавирусийн эсрэг вакцин хийлгэж гэж байгаагаа хэдхэн өдрийн өмнө зарлаж байв. Пап лам вакцинаас татгалзах нь амиа хорлохтой адил хэрэг болохыг энэ үеэрээ анхааруулж, вакцинжуулалтад идэвхтэй хамрагдахыг сүсэгтнүүддээ уриалж байжээ.

 

Эх сурвалж: Catholic News Agency