Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/10-НД НИЙТЛЭГДСЭН

Хөл хориог цаашид чангалах эсэхийг тодорхойлох таван гол ШАЛГУУР

Б.Жаргалмаа, IKON.MN
2021 оны 1 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан цаг үеийн байдал болон хийж хэрэгжүүлэх ажлынхаа талаар мэдээлэл өгөхдөө цаашид коронавирустэй зэрэгцэн амьдрах шинэ хэв маягт дасан зохицох ёстой гэдгийг онцолсон. 

Үүний тулд цаашид хэрэгжүүлэх, авах арга хэмжээ ямар үзүүлэлтээс шалтгаалах ёстойг иргэд мэдэж байх ёстой гэдгийг хэлсэн юм.

Тэгвэл дараах таван шалгуур үзүүлэлтээс шалтгаалж цаашид хөл хорионы дэглэмээ чангаруулж, сулруурах, бусад авах арга хэмжээгээ тодорхойлох юм байна. Үүнд:

  1. Өдөрт илэрч байгаа шинэ тохиолдлын тоо 
  2. Өдөрт бүртгэгдэж байгаа шинэ голомтын тоо байгаа.  
  3. Халдварлуулах түвшин (нэг хүнээс халдвар тархаж байгаа үзүүлэлт)
  4. 10,000 хүн амд ногдох халдвартай хүний тоо
  5. Лабораторийн шинжилгээний хувь

Үүнээс шалтгаалж цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ шалтгаалах ба хөл хорио ямар түвшинд байхыг тодорхойлох нь. 

Өнгөрсөн хоёр сард ч энэ үзүүлэлтүүдийг харж, эрсдэлийг үнэлж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэрэгжүүлж ирснийг тэрбээр хэллээ.

Тухайлбал, БЗД-ийн эмнэлгийн голомт гарч байх үед халдварлуулах түвшин 14%-д хүрч байсан бол өнөөдөр 1.1% болтлоо буурсан байна.

 
Эх сурвалж: ЭМЯ