Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/10-НД НИЙТЛЭГДСЭН

Т.Мөнхсайхан: Цаашид коронавирустэй зэрэгцэн амьдрах шинэ хэв маягт дасан зохицох ёстой

Б.Билгүүн, iKon.mn
2021 оны 1 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Маргаашаас хөл хорионы дэглэм суларч байгаатай холбогдуулан Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан цаг үеийн нөхцөл байдлын талаар болон цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр ийнхүү хөл хорионы дэглэм суларч байгаа тул ард иргэд, ААН халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримталж, нэг нэгэндээ шаардлага, хяналт тавихыг хичээнгүйлэн хүсэв.

 
Эх сурвалж: ЭМЯ

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 1,429 болсноос 896 хүн эдгэрч, 522 хүн эмчлүүлж байна.

 
Эх сурвалж: ЭМЯ

Улаанбаатар хотод үүсээд байсан БЗД-ийн нэгдсэн эмнэлэгтэй холбоотой томоохон голомтын тохиолдол эрч цөөрч байгаа бол "Ачтан" эмнэлгийн голомт эмч, эмнэлгүүдийн ажилтнуудтай холбоотой болох нь тодорхой болж байгааг ЭМ-ийн сайд Т.Мөнхсайхан хэллээ. Учир нь тус эмнэлэгтэй холбоотой хавьтлууд болох өвчтөн, хэвтэн эмчлүүлэгчид, амбулаториор үйлчлүүлсэн хүмүүсийн шинжилгээнээс коронавирусийн халдвар илрээгүй байна.

"Мөнххада" компанийн тухайд шинээр илэрч байгаа тохиолдол 10 дотор байна.

PCR шинжилгээнд нийслэлийн 70 мянган иргэнийг "Нэг өрх-нэг иргэн" шинжилгээнд хамруулсан.

Тандалтын шугамаар эрсдэлтэй байгаа эрүүл мэндийн байгууллага, эмийн сан, эмнэлэг, зах худалдааны төвийн ажилтнуудыг шинжилгээнд хамруулаад байна.

Цаашид коронавирустэй зэрэгцэн амьдрах шинэ хэв маягт дасан зохицох ёстой гэдгийг тэрбээр онцоллоо.

Үүний тулд цаашид хэрэгжүүлэх, авах арга хэмжээ ямар үзүүлэлтээс шалтгаалах ёстойг иргэд мэдэж байх ёстой гэдгийг хэлсэн юм.

Үүнд:

  1. Өдөрт илэрч байгаа шинэ тохиолдлын тоо 
  2. Өдөрт бүртгэгдэж байгаа шинэ голомтын тоо байгаа.  
  3. Халдварлуулах түвшин (нэг хүнээс халдвар тархаж байгаа үзүүлэлт)
  4. 10,000 хүн амд ногдох халдвартай хүний тоо
  5. Лабораторийн шинжилгээний хувь чухал гэв.

ВИДЕО: 

https://fb.watch/2WFcVdie-p/

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.