Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/10-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Нарангэрэл: Хөл хорионы дэглэмийг 100% сахиж чадаагүйн улмаас Улаанбаатарт өвчлөл голомтлон гарч байна

Б.Билгүүн, iKon.mn
2021 оны 1 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Өнгөрсөн 24 цагт батлагдсан 21 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх өдрөөс 8 тохиолдлоор нэмэгдсэн байна. Нийт лабораториор батлагдсан тохиолдол 1,423 болж байна. 

Ялангуяа, нийслэлд COVID-19-ийн 10 голомт бүртгэгдсэн. Үүнээс нь зургаа нь намжуу, 3-4 голомт идэвхтэй хэвээр байгааг ЭМЯ-ны ахлах шинжээч Д.Нарангэрэл мэдээллээ. 

Тэрбээр "Шинэ он гарснаас хойш нийслэлд нэгдүгээр сарын 6-нд 36 тохиолдол бүртгэгдсэн нь хамгийн олон тохиолдол болсон байна. Эдгээр нь гол төлөв

  • Гэр бүл, ойрын хүрээлэл
  • Хамт олон
  • Нэг орц
  • Найз нөхдийн хүрээнд ямар нэгэн уулзалт хийсэн хүрээнд халдвар эрчтэй тархсэн. 

Энэ индекс 2.4-4% байгаа нь бусад улс орноос өндөр байна. Иймд олноороо цугларах арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг анхааруулж байна. 

Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг маргаашнаас бууруулах тул өндөр сонор сэрэмжтэй байхыг анхаарууллаа. 

Хөл хорионы дэглэмийг 100% сахиж чадаагүй, 70-80% сахиснаас Улаанбаатар өвчлөл голомтолж байна" гэсэн юм. 

  • Улсын хэмжээнд PCR шинжилгээ авах төвүүдэд 561,000 хүн үйлчлүүлсэн байна.
  • ЗӨСҮТ нийслэлийн 12 обьектийн 2,238 ам метр талбайд халдваргүйжүүлэлт хийжээ. 
  • ЗӨСҮТ Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтод ажиллаж уртын тээврийн 176 жолоочид шинжилгээ хийхэд бүгд сөрөг гарсан байна. 
  • Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв харуулдан тандалт хийж буй. Энэ хүрээнд 4,320 хүнд шинжилгээ хийхэд 4 хүнд халдвар илэрсэн байна. 

Тахалт тархалт гаргахгүй тулд анхаарах хэрэгтэйг эцэст нь санууллаа. 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.