Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/09-НД НИЙТЛЭГДСЭН

Даваа гарагаас Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг нээх шийдвэр гаргав

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 1 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Үндэсний цэцэрлэгт хүүрээлэнг энэ сарын 11-ний өдрөөс нээхээр болжээ.

Энэ талаар НЗД-ын орлогч Ж.Сандагсүрэн хэлэхдээ "Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн үйл ажиллагааг Даваа гарагаас хэвийн горимд нь шилжүүлэн нээж байгаа.

Үүний учир нь нийслэлийн зүгээс иргэдэд аль болох бөөгнөрөл үүсгэхгүйгээр холбогдох байгууллагуудын хяналт дор агаар салхинд гарах маршрутыг нээх бодлого барьж байна.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэгт нээхэд үйлчилгээнийх нь газрууд ажиллахгүй ч иргэд агаарт гарах нөхцөл боломжийг бүрдэх юм.

Агаарт гарах маршрутыг хамт олноор бус гэр бүлийн хүрээнд, ямар нэг бөгнөрөл үүсгэхгүйгээр зохицуулахаар ажиллаж байгаа" гэсэн юм.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/831889647373243