Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/09-НД НИЙТЛЭГДСЭН

Манай улс дотоодын эрчим хүчний хэрэглээгээ 95% хангадаг болж, ОХУ-аас авах импорт буурлаа

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 1 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Эрчим хүчний яамнаас цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ.

ВИДЕО: (Бичлэг харагдахгүй бол ЭНДЭЭС үзэх боломжтой)

https://www.facebook.com/iKonNews/videos/2805164056391020

“Өнгөрсөн 24 цагийн хугацаанд эрчим хүчний системийн оргил ачаалал 1,224 МВт-д хүрч ажиллажээ. Ингэхдээ ОХУ-аас 64 МВт-ын импортоор авч оргил ачааллын үеэ хаасан байна" хэмээн ЭХЗХ-ны Эрчим хүч хэмнэлтийн газрын дарга Ц.Атаржаргал мэдээлэв.

Мөн тэрбээр "Үндсэндээ эрчим хүчний оргил ачаалал буурах хандлага руу орж байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад эрчим хүчний нийт хэрэглээ 7 хувиар өссөн байна. Гэхдээ импортоор авах эрчим хүчний хэмжээ буурсан.

Ингэж буурсны гол шалтгаан нь IV цахилгаан станцын машинууд дээр өргөтгөл хийгдэж, төслийн туршилтын ажил явагдаж байгаа. Ингэснээр 89 МВт-ын нэмэгдэл хүчин чадлыг сүлжээнд өгч буй.

Өөрөөр хэлбэл, бид эрчим хүчний дотоодын хэрэгцээгээ 84-86 хувиар хангаж, үлдсэнийг нь ОХУ-аас импортоор авдаг байсан бол өчигдрөөс дотоодын эрчим хүчний хэрэгцээний 95 хувийг ханган ажиллаж эхэлсэн.

Цаашид ч энэ маягаараа ажиллах бөгөөд ОХУ-аас тодорхой хэмжээний эрчим хүн импортоор авч болох ч огцом чадлыг авахгүй ажиллаж болох боломжтой боллоо” гэсэн юм.

“ДҮТ” ХХК-ийн Диспетчер инженер Б.Цэрэнбат “Эрчим хүчний хоногийн оргил ачаалал өнөөдөр өчигдрийнхөөс 20 МВт-аар буурсан байна. Дулааны цахилгааны станцууд нийтдээ 968 МВт-ын үйлдвэрлэж байгаа бол сэргээгдэх эрчим хүч 100 МВт-ын үйлдвэрлэж байна.

VI цахилгаан станц дээр хийгдэж буй өргөтгөл шинэчлэлтийн ажилтай холбоотойгоор импортын эрчим хүч өдөр ирэх тусам багассан байна” гэв.