Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/09-НД НИЙТЛЭГДСЭН

Баянгол дүүргийн 5, 6 дугаар хорооны бүх оршин суугчаас коронавирус илрүүлэх шинжилгээ авч байна

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 1 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатарын 2021 оны нэгдүгээр сарын 8-ны өдрийн А/04 дугаар бүхий “Хязгаарлалтын дэглэм хэсэгчлэн тогтоож, тандалт шинжилгээний ажил зохион байгуулах” тухай захирамжийн хүрээнд дүүргийн 5, 6-р хорооны нутаг дэвсгэрт Коронавируст халдварын тандалт, илрүүлгийн шинжилгээ авч эхэлсэн. 

Өнөөдрийн байдлаар Баянгол дүүргийн 5, 6-р хороонд хязгаарлалтын дэглэм хэсэгчлэн тогтоож, нийт 13,487 иргэнийг шинжилгээнд хамруулаад байна.

Тухайлбал, өчигдрийн байдлаар 5, 6 дугаар хорооны 58 байрны 8,727 иргэн, өнөөдөр 09:00 цагаас эхлэн 4,760 иргэнийг PCR шинжилгээнд хамруулжээ. 

Уг тандалт, илрүүлгийн шинжилгээг Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн 17 баг 85 эмч, мэргэжилтнүүд, ЭМЯ-ны харьяа төрөлжсөн мэргэжлийн төв эмнэлгүүд, НЭМГ-ын харьяа төвийн 6 дүүргийн Эрүүл мэндийн төв, Нэгдсэн эмнэлгийн 38 багийн 190 ажилтан хүч нэмэгдүүлэн нийт 55 баг 275 хүний бүрэлдэхүүнтэйгээр шинжилгээний ажил үргэлжилж байна.

Мөн дээрх хоёр хорооны нутаг дэвсгэрт дүүргийн Цагдаагийн газар, Онцгой байдлын хэлтэс, Замын цагдаагийн хэлтсийн албан хаагчид үүрэг гүйцэтгэж байна. 

Хязгаарлалт хэсэгчлэн тогтоосон байршилд хүнсний дэлгүүр, эмийн сан, эмнэлгийн үйлчилгээ хэвийн явагдаж байгаа бөгөөд ариутгал халдваргүйтгэлийн ажлыг үргэлжлүүлэн хийж байна.

(Доорх зурагт шинжилгээ авсан байруудыг ягаан өнгөөр тэмдэглэжээ)

 

Явуулын баг өрх бүрийн гишүүн бүрээс шинжилгээ авч байгаа тул иргэд шинжилгээндээ идэвхтэй хамрагдаж, иргэний үүргээ биелүүлэхийг уриалж байна гэж Баянгол Дүүргийн Шуурхай Штабаас мэдээллээ.