Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/09-НД НИЙТЛЭГДСЭН

Өнгөрсөн сард 30 мянган иргэн ажил хайж хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад бүртгүүлжээ

Г.Мөрөн, iKon.mn
2021 оны 1 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны захиргааны статистикийн мэдээллээр аймаг, нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажил хайж бүртгүүлсэн иргэдийн тоо 2020 оны арванхоёрдугаар сарын эцсийн байдлаар 30 мянга болжээ.

Үүнээс 18.1 мянга нь буюу 60.4% нь бүртгэлтэй ажилгүй иргэд, 11.9 мянга нь бую 39.6% нь ажилтай боловч өөр ажил хайж байгаа иргэд байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 52.7% хувь эмэгтэйчүүд байгаа юм.

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын харьяа нэгжүүд хэвийн ажиллаж буй.

Гэвч хөл хорионы дэглэмээс шалтгаалж аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа алдагдах, ихэнх иргэд биечлэн очиж үйлчлүүлэх боломжгүй зэргээс ажил хайгч иргэдийн тоо буурсаар байна.

Аймаг, нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад 2020 оны арванхоёрдугаар сард ажилгүй 5.8 мянган иргэн шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан 2.3 мянган иргэн ажилд зуучлагдан орж, 3.9 мянган иргэн ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагджээ. 

Үүнээс Улаанбаатар хотод өнгөрсөн сард нийт 1.6 мянган иргэн нийслэл, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан 716 иргэн ажилд зуучлагдан орсон байна.

 

Улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн 1.6% нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд байгаа бөгөөд 51.9% нь эмэгтэйчүүд байна гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.