Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/09-НД НИЙТЛЭГДСЭН

"Одоогоор Баянгол дүүргийн 5, 6 дугаар хорооны 579 хүний шинжилгээний хариу сөрөг гараад байна"

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 1 сарын 9
iKon.MN
Зураг зураг
БГД-ийн 6 дугаар хороо "Ачтан" эмнэлгийн орчим

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд Баянгол дүүргийн 5, 6 дугаар хорооны 8,539 хүнээс шинжилгээ авчээ.

Энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Өнөөдрийн байдлаар батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлаар 1,260 хүн, хоёр дахь хавьтлын 2,252 хүн ажиглалтад байна.

Баянгол дүүргийн 5, 6 дугаар хорооны хэд хэдэн орон сууцад өвчлөлийн хэд хэдэн тохиолдол голомтлон гарсан тул тухайн хороодын оршин суугчдын дунд голомтын илрүүлэг шинжилгээ хийж буй. Энэ шинжилгээнд хүн бүрийг хамруулах зорилготой.

Өчигдрийн 08:00 цагаас өнөөдрийн 08:00 цагийн хооронд 46 баг тус хороонд ажиллаж, нийт 8,539 хүнээс шинжилгээ авчээ.

Үүнээс одоогийн байдлаар 579 хүний шинжилгээний хариу гараад байгаа бөгөөд бүгдээс нь коронавирус илрээгүй.

Амралтын өдрүүдэд шинжилгээ авах энэхүү үйл ажиллагаа үргэлжилж 58 багийн 400 гаруй эмч, ажилчид ажиллана" хэмээн хэлсэн юм.

ВИДЕО: (Бичлэг харагдахгүй бол ЭНД дарж үзэх боломжтой)

https://www.facebook.com/iKonNews/videos/2724427361206187

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.