Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/09-НД НИЙТЛЭГДСЭН

Apple-ийн цахилгаан автомашиныг үйлдвэрлэх тухай мэдээ тарсны дараа Hyundai компанийн үнэлгээ $9 тэрбумаар өсөв

Р.Түвшин, iKon.mn
2021 оны 1 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Apple компанийн зохион бүтээж буй цахилгаан автомашиныг Hyundai компаниар үйлдвэрлүүлэх яриа хэлэлцээ эхэлсэн тухай мэдээ тарсны дараа өчигдөр Өмнөд Солонгосын автомашин үйлдвэрлэгчийн хувьцааны үнэ 20 хувиар өсөж, зах зээлийн үнэлгээ нь $9 тэрбумаар нэмэгдсэн байна.

Өмнөд Солонгосын Economic Daily сонинд анх энэ талаар мэдээлсэн юм. Hyundai компаниас гаргасан тайлбар мэдэгдэлд “Apple, Hyundai компаниудын яриа хэлэлцээ эхний шатандаа яваа бөгөөд одоогоор ямар нэг шийдвэрт хүрээгүй байна” гэжээ.

Apple компанийг 2024 онд өөрийн цоо шинэ технологитой батарейгаар тоноглосон цахилгаан автомашиныг зах зээлд гаргахаар ахиллаж буй тухай өнгөрсөн сард Ройтерс агентлаг анх мэдээлж байв.

Apple компанийг авто салбарт iPhone шиг хувьсгал хийж болзошгүй тухай уг мэдээнд дурдсан юм. Үүнээс гадна Apple өөрийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх автомашины компанитай хамтран ажиллаж магадгүйг мэдээлж байжээ.

Hyundai компани нь өөрийн цахилгаан автомашины платформ, батарейн системийг бие дааж хөгжүүлэхээр болсныг өнгөрсөн сард зарласан юм.

Шинээр хөгжүүлж буй бүтээгдэхүүнийхээ талаар мэдээллийг нууцалж чаддагаараа алдартай Apple компанийн хувьд 2014 оноос хойш цахилгаан хөдөлгүүрт автомашин бүтээх Project Titan нэртэй төсөл хэрэгжүүлж байгаа гэсэн мэдээлэл бий.

 

Эх сурвалж: The Guardian