Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/09-НД НИЙТЛЭГДСЭН

Саудын Арабын эзэн хаан коронавирусийн эсрэг вакцины эхний тунгаа хийлгэжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2021 оны 1 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Баасан гарагт Саудын Арабын 85 настай эзэн хаан Салман коронавирусийн эсрэг вакцины эхний тунгаа хийлгэжээ.

Тус улсын эрүүл мэндийн сайд Тавфик Аль Рабиах цар тахал эхэлсэн цагаас хойш ард иргэдийнхээ эрүүл мэндэд санаа тавьсаар ирсэн эзэн хааныг үлгэр жишээ үзүүлсэнд нь талархал илэрхийлсэн байна.

Саудын Араб нь Персийн булангийн орнуудаас Бахрейны дараа Pfizer/BioNTech компаниудын бүтээсэн вакцинд зөвшөөрөл олгосон хоёр дахь улс болж байв.

Тус улсад коронавирусийн эсрэг вакцинжуулалтын аян гурван үе шаттай хэрэгжиж байна.

Ингэхдээ эрсдэл өндөртэй хүн амын бүлгийг түрүүлж хамруулах бодлого барьж байгаа ажээ.

Саудын Арабын угсаа залгамжлах ханхүү Мохаммед Бин Салман болон бусад хэд хэдэн өндөр албан тушаалтан вакцины эхний тунгаа хийлгээд байна.

Арабын орнуудаас анх удаа тус улс арванхоёрдугаар сарын 17-ны өдөр хүн амаа вакцинжуулах аяныг эхлүүлсэн бөгөөд сүүлийн байдлаар 100,000 гаруй хүн хамрагджээ.

 

Эх сурвалж: Arab News