Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/08-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Цолмон: Хүн амыг нийтээр нь COVID-19-ийн шинжилгээнд хамруулахад хуурамч эерэг гарах магадлал өсдөг

Б.Бадамгарав, IKon.mn
2021 оны 1 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нэг өрх-Нэг иргэн зарчмаар бүх нийтийг шинжилгээнд хамруулах саналыг иргэд их ярьж буй. Энэ нь үр дүнтэй арга эсэх талаар ХӨСҮТ-ийн Тархвар судлаач Б.Цолмон "Нэг өрх-Нэг иргэн шинжилгээг нэг удаа хийснээр тухайн агшинд л халдвар хэр их байгааг харуулдаг. Бусад улсын туршлагыг ажиглахад хэд хэдэн удаа давтан хамруулж байж үр дүнгээ өгч байна. Гэтэл иргэд уг шинжилгээг давтан өгөх сонирхол бага байдаг бөгөөд хоёр дахь удаагийн шинжилгээнд хамрагдах нь багасдаг. 

Түүнчлэн шинжилгээ авахад олон төрлийн нөөц зарцуулах буюу зардал ихээр шаардана. Хүн амд массаар нь шинжилгээ хийхэд хуурамч эерэг гарах магадлал өсдөг. Хүн амыг хэрхэн олноор нь шинжилгээний цэгт авчрах, сорьц тээвэрлэх, урвалж оношлуур тасалдсан тохиолдолд ямар арга хэмжээ авах нь тодорхойгүй. Иймд энэ аргад дутагдалтай тал их бий" гэлээ. 

ВИДЕО:

https://fb.watch/2TODoZmNhN/