Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/08-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол Улс 1,000 хүн тутмынхаа 211-ийг коронавирус илрүүлэх шинжилгээнд хамруулаад байна

Б.Бадамгарав, IKon.mn
2021 оны 1 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

ХӨСҮТ-ийн Тархвар судлаач Б.Цолмон улсын хэмжээнд хийгдэж буй шинжилгээний талаар мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Улс орон бүрийн нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн болон иргэдээ шинжилгээнд хамруулсан байдлыг нь 1,000 хүн ам тутамд тооцож үзэхэд манай улс өндөр үзүүлэлттэй байна. Монгол Улс 1,000 хүн  тутмынхаа 211-ийг нь шинжилгээнд оруулжээ. Энэ нь Өмнөд Солонгос, Япон улсынхаас өндөр үзүүлэлт. Өөрөөр хэлбэл, манай улс хүн амын дунд коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээг өргөн хүрээнд хийж байгаа" гэлээ. 

График 1. 1,000 хүн ам тутмаас КОВИД-19-ийн шинжилгээнд хамруулалт ба ДНБ

 

 

График 2. Нийт КОВИД-19-ийн шинжилгээ ба шинэ тохиолдлын тоо

Сүүлийн долоо хоногийн хугацаанд манай улсад илрүүлсэн тохиолдлуудыг нэг сая хүн амд тооцон үзвэл 7.8 байна. 

 

 

ВИДЕО:

https://fb.watch/2TODoZmNhN/