2021/01/28
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,849.83₮
B30
УЛААНБААТАР
-14°
|
-31°
B30
УЛААНБААТАР
-10°
|
-25°
B30
УЛААНБААТАР
-9°
|
-17°
21:00
S29
-16°
22:00
S29
-16°
23:00
S29
-16°
00:00
S29
-15°
01:00
S29
-15°
02:00
S29
-15°
03:00
S29
-14°
04:00
S29
-13°
05:00
S29
-13°
06:00
S29
-12°
07:00
S29
-12°
08:00
S29
-12°

"Хүртээмжтэй санхүү" сэтгүүлийн шинэ дугаар гарлаа

ikon.mn
2021 оны 1 сарын 8
iKon.MN
Зураг
Санхүүгийн зохицуулах хороо

Санхүүгийн зохицуулах хорооноос сар бүр эрхлэн гаргадаг “Хүртээмжтэй санхүү” сэтгүүлийн шинэ дугаар уншигчдын гар дээр очлоо. Энэ удаагийн дугаарт зөвхөн санхүүгийн салбарынхан гэж онцлолгүй цаг тахлын энэ нөхцөл байдлын үед манай улс болон дэлхийн бусад орнууд ямар арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа болон “Ковид-19” улс орнуудын финтекийн зах зээлд хэрхэн нөлөөлж байгаа талаарх сонирхолтой мэдээ, мэдээлэл нийтлэгдлээ. Тухайлбал, сэтгүүлийн “Байр суурь” буланд Хорооны Зах зээлийн судалгаа хөгжлийн газрын дарга Н.Оюунчимэгтэй “Ковид -19” цар тахалтай холбоотойгоор Санхүүгийн зохицуулах хорооноос авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээ мэдээлэл өгсөн ярилцлагыг уншихыг зөвлөж байна.

Мөн “Бодлогын нийтлэл” буланд зээлийн мэдээллийн сан гэж юу болох, зээлийн мэдээлэл, энэхүү мэдээллийн сантай холбогдох харилцааны эрх зүйн зохицуулалт, санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч байгууллага болон ямар байгууллагууд мэдээлэл нийлүүлэх үүрэгтэй, ХЗХ-дын тоо, зээлийн мэдээллийн сантай гэрээ байгуулсан хоршоодын талаарх дэлгэрнгүй мэдээллийг Санхүүгийн зохицуулах хорооны Хадгаламж, зээлийн хоршооны газрын ахлах зөвлөх Д.Соёлмаатай хийсэн ярилцлагаас бүрэн авах боломжтой.

Цаашилбал, Дэлхийн банк, Олон улсын эдийн засгийн форум, Кембрижийн их сургуулиас хамтран боловсруулсан “The Global Covid-19 FinTech market rapid assessment study” буюу “Ковид-19” дэлхийн улс орнуудын финтекийн зах зээлд хэрхэн нөлөөлж байгаа талаарх судалгааг нийтэллээ. Эл судалгаанд нийт 119 улсын 1,428 финтекийн компани оролцсон бөгөөд тэдгээрийн дийлэнх буюу 79 хувь нь арилжааны зориулалт бүхий финтек компаниуд /зээл, төлбөр тооцоо, хадгаламж г.м/, 21 хувь нь зах зээлийн дэд бүтэц, хангамжийн зориулалт бүхий финтек компаниуд /регтек, alternative credit гэх мэт/-аас бүрджээ.

Мөн Албани улс “Ковид-19”-ийн нөлөөллийн эсрэг эдийн засгаа сэргээх чиглэлд хэрэгжүүлж буй бодлогын талаар, Монголын бизнесийн орчин 2020 онд ямар байсан талаарх сонирхолтой судалгаа гээд хуудас бүртээ уншууртай, өгөөжтэй нийтлэлүүд багтсан. Эдийн засагч, санхүүчид, санхүүгийн зах зээлд оролцогчид, энэ салбарыг сонирхогч, олон нийт тогтмол сонирхдог олон улсын хөрөнгийн зах зээлийн мэдээ, санхүүгийн зах зээлийн тойм зэрэг тоон мэдээллүүд ч шинэчлэгдэн гарлаа.

Иймээс Та бүхнийг “Хүртээмжтэй санхүү” сэтгүүлийн шинэ дугаараас хэрэгтэй мэдээ, мэдээллээ авахыг зөвлөж байна. Жич: “Хүртээмжтэй санхүү” сэтгүүлийн шинэ болон бусад дугаартай ЭНД дарж  танилцана уу.  

 

Эх сурвалж: Санхүүгийн зохицуулах хороо

x