Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/08-НД НИЙТЛЭГДСЭН

Сэлэнгэ аймагт эмчлүүлж байгаа 13 хүнээс зургаа нь эдгэрч, эмнэлгээс гарлаа

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 1 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсад сүүлийн 24 цагийн хугацаанд коронавируст халдварын 31 тохиолдол шинээр бүртгэгдсэн бол долоон хүн эдгэрч эмнэлгээс гарчээ.

Энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Сүүлийн 24 цагт долоон хүн эдгэрч эмнэлгээс гарсан. Үүнээс зургаа нь Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байсан хүмүүс юм.

Ингэснээр өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт 1,395 тохиолдлын 896 нь буюу 64.2 хувь эдгэрээд байна.

Одоогоор 488 хүн эмчилгээнд байгаа. Үүнээс,

  • ХӨСҮТ-д-252 хүн,
  • Цэргийн төв эмнэлэгт-223 хүн,
  • Яармагийн 300 ортой эмнэлэгт-6 хүн,
  • Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт- 7 хүн тус тус эмчлүүлж байна.

Биеийн байдлыг нь үнэлбэл,

  • Хөнгөн-323
  • Хүндэвтэр-150
  • Хүнд-12
  • Маш хүнд-3 хүн байгаа юм" гэв.

ВИДЕО: (Бичлэг харагдахгүй бол ЭНД дарж үзэх боломжтой)

https://www.facebook.com/iKonNews/videos/204616947986360

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.