Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/07-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Дамдинням: Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг сөрөг хүчин бас бусад бүлэглэлээс маш удаан улдан чангаалаа. Ашгүй нэг орж ирлээ

A.Жаргал
2021 оны 1 сарын 7
iKon.MN
Зураг зураг

“Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг сөрөг хүчин бас бусад бүлэглэлээс маш удаан улдан чангаалаа. Ашгүй нэг орж ирлээ.

Шударга шүүх ярьж байна. Хэн шударга бус болгочихсон юм бэ? Ажлын хэсгийн мэдээллээс харахад сүүлийн 12 жил АН-с сонгогдсон ерөнхийлөгч нар шүүгчдийг томилж ирсэн. Нийт шүүгчдийн 75% орчим нь энэ 12 жилд томилогдсон. Тэгэхээр хэнээс хариуцлага нэхэх нь ойлгомжтой юм бишүү?

Шударга шүүх бол Ардчилсан улсын гол үнэт зүйл. Шударга шүүхийн шийдвэр гаргах үндэс нь элдэв дарамт, нөлөөлөлгүй шүүгч юм. Сая шүүхийн тухай хуулийн процессын үеэр нэг том асуудал ордноор нэг яригдсан. Шүүгч нарыг томилогдохоос нь өмнө чөлөөлөгдөх өргөдлийг нь хугацаагүйгээр бичүүлж аваад томилдог. Тэгээд энүүгээр нь барьцаалж хүссэн шийдвэрээ гаргуулдаг. Хурал хийгээд сууж байхад нь чөлөөлөх шийдвэр нь гарчихсан байдаг гэх асуудал.

Хэрэв энэ үнэн бол "Шударга Бусын Хонгил" нураагүй юм байна. Энэ улс төрийн нөлөөлөл, шударга бусын хонгилын системийг нураах тал дээр шүүгч, прокуроруудын эрх чөлөөтэй, шударгаар ажиллах боломжийг бүрдүүлсэн ямар өөрчлөлт, зүйл заалт орсон бэ. Үүнийг хууль санаачлагч нараас асуумаар байна. Энэ хүмүүсийн яриад байгаа шүүхийн шийдвэрүүдэд улс төрийн нөлөөлөл ордог гэх мэт хууль бус үйл ажиллагаанууд хэний нөлөөгөөр хийгдээд байгааг УИХ шалгах эрх мэдлээ хэрэгжүүлж шалгах ёстой”