Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/07-НД НИЙТЛЭГДСЭН

"Ачтан" эмнэлгээр үйлчлүүлээд Өвөрхангай, Сэлэнгэ, Төв аймагт очсон иргэдийн шинжилгээний хариу сөрөг гарчээ

Б.Даваабазар, iKon.mn
2021 оны 1 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Ачтан эмнэлгийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өглөө. 

Тэрбээр ""Ачтан" эмнэлэгт энэ сарын 4,5-нд халдвар батлагдсан. Тус хугацаанаас өмнөх 14 хоногийн хугацаанд  эмнэлгээр үйлчлүүлсэн хүмүүсээс шинжилгээ авах ажиллагаа зохион байгуулсан юм. 

Энэ хүрээнд Өвөрхангай, Төв аймаг, Сэлэнгэ аймгаас ирж үйлчлүүлсэн ганц нэг хүн орон нутагтаа очсон байсныг хяналтдаа авсан. Шинжилгээ авахад хариу нь сөрөг гараад байна.

"Ачтан" эмнэлэг нь үйлчлүүлж байгаа хүмүүстээ байнга түргэвчилсэн тест тавьдаг давуу талтай байсан учраас одоогийн байдлаар өвчтөнүүдээс халдвар илрээгүй байна" гэв. 

Мөн Сэлэнгэ аймгийн гаалийн ажилтантай холбоотой голомтод зохион байгуулсан үйл ажиллагаа дууссан. Тэр голомтод халдвар дахиж гарахгүй, хумигдсан гэдгийг тэрбээр хэлсэн билээ. 

ВИДЕО: 

https://www.facebook.com/www.mohs.mn/videos/409864386919925

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.