Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/07-НД НИЙТЛЭГДСЭН

"Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө Ерөнхийлөгчид биш УДШ-ийн нийт шүүгчдэд гаргана"

Т.Саран, iKon.mn
2021 оны 1 сарын 7
iKon.MN
Зураг зураг
mpa.mn
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

19:06 2021/01/07

Өнөөдрийн чуулганы хуралдаан завсарласнаар Шүүхийн тухай хуулийн анхны хэлэлцүүлэгийг завсарлууллаа. 

УИХ-ын чуулганы Баасан гарагийн хуралдаанаар тус хуулийн төсөл дэх зарчмын зөрүүтэй саналуудыг үргэлжлүүлэн хэлэлцэнэ. 

17:07 2021/01/07

ШУУД ҮЗЭХ 1: 

https://fb.watch/2S9WUpAgOH/

ШУУД ҮЗЭХ 2:  

https://fb.watch/2SB_28vZix/

Шүүхийн тухай хуулийн төслийн зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураалт явуулж байна.

“Өндөр насны тэтгэвэр авах насанд хүрсэн, эсвэл шүүгчээр 25 ажилласан бол өөрийн хүсэлтээр өндөр насны тэтгэвэр тогтоолгож болно” гэсэн саналтай холбогдуулан гишүүд үг хэллээ.

УИХ-ын гишүүн С.Чинзориг: Ажил олгогчид тэтгэврийн нас хүрсэн гэдэг зүйлээр захиргааны заалтаар ажлаас нь халах  боломж олгож болохгүй. Шүүгчээр 25 жил ажилласан бол өөрийн хүсэлтээр өндөр насны тэтгэвэр тогтоолгож болно гэж байгаа. Ийм зохицуулалтыг салбарын хуулиар зохицуулж болохгүй.

Энэ нь нийгмийн даатгалын хуультай зөрчилдөж байна. Шүүх, прокурор нийгмийн даатгал төлдөг алба хаагчид байдаг. 25 жил ажилласан шүүгчийг тэтгэвэрт гаргана гэж зүйл байж болохгүй.

УИХ-ын Б.Дэлгэрсайхан: Уг нь бол Засгийн газрын оруулж ирсэн томьёолол дээр 65 нас гэж байсан. Эсвэл 65 насаар нь байлгах хэрэгтэй. Гадаад орнуудын жишгийг их авч ярьдаг.

Гадаад орнуудад шүүгчийг бүх насаар нь ажиллуулдаг. Америкт 80 настай хүнийг сангийн сайдаар ажиллуулна гэж зарлаж байна. Яагаад гэвэл энэ насанд хүрсэн хүмүүс хор нь гарчихсан байдаг.

Уг саналыг гишүүдийн олонх дэмжив.

15:13 2021/01/07

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн: Шүүхийн хууль бол хонгилыг нураах ажлын эхлэл гэж харж байна. Шүүхийн шийдвэр гэм буруугүй хүнийг шийтгэсэн бол хариуцлага хүлээх ёстой. Сахилгын хороон дээр ёс зүйн зөрчилтэй хүнийг дэвшүүлж болохгүй. Сахилгын хорооны гишүүдийг зургаан жилээр томилно гэсэн нь урт биш үү.

Анхан шатны шүүх дээр хэргүүд нь унаж байгаа шүүгч нарыг шатлан дэвшүүлэх тал дээр анхаарал хандуулах хэрэгтэй. Хэрэв удаа дараа хуулийг илт буруу хэрэглэсэн бол шүүгч нарт хариуцлага тооцох ёстой.

Шүүхийн шийдвэр гараагүй байхад хэвлэлээр ялладаг асуудал дээр хяналт тавих нь зүйтэй.

МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор, доктор О.Мөнхсайхан: Сахилгын хороо бол шүүгчид сахилгын арга хэмжээ авах функцтэй. 

Сахилгын хорооны шүүгч гишүүдийг дөрвөн гишүүн сонгоно. Шүүгч биш тав нь мэргэжлээрээ 10-аас доош ажилласан, сүүлийн таван жил улс төрийн ямар нэгэн албан тушаал хашаагүй хүмүүс байх ёстой гэж хуульд тусгасан. Нарийн сонгон шалгаруулалтын процессоор эдгээр шаардлагыг хангаж байгаа үгүйг шийднэ.

Зургаан жилээр зөвхөн нэг удаа томилно гэдэг нь энэ хугацаандаа ноцтой зөрчил гаргавал огцруулах процессыг маш нарийн зааж өгсөн. УИХ-ын дөрвөн жилийн хугацаа гэдэг бүрэн эрхээс уг томилгоог зөрүүлж байгаа.

“Шүүгчийн үйл ажиллагаа гэдэг бол их онцлог. Хууль хэрэглэдэг ажил. Анхан шатны шүүгчийн хууль хэрэглэсэн байдал дээд шатны шүүх дээр очоод өөрчлөгдөх нь сахилгын шийтгэл оногдуулах үндэслэл болдоггүй.

Анхан шатны шүүх өнгөрсөн гурван жилийн хугацаанд 290 мянган хэрэг шийдсэн. Үүнээс 3.5 хувь нь буюу 10,232 хэрэг л хяналтын шатны  шүүхээр хянагдсан байна.

Маш олон тооны хэрэг шийдэгддэг ч олон өөрчлөлт залруулга хийгддэг. Давах хяналтын шатны шүүх бол авах ёстой арга хэмжээ залруулах үүрэгтэй” хэмээн ажлын хэсгээс хариуллаа.

12:31 2021/01/07

УИХ-ын гишүүн Г.Дамдинням: Хууль бус үйл ажиллагаанууд хэний нөлөөгөөр хийгдээд байдаг юм бэ. Саарал ордонд хамгийн том яригдаж байгаа сэдэв Шүүхийн тухай хууль болчихоод байна. Шүүгчийг томилогдохоос нь өмнө чөлөөлөгдөх өргөдлийг нь бичүүлж аваад томилдог. Хурал хийгээд сууж байхад нь чөлөөлөх шийдвэр нь гарчихсан байдаг гэсэн ярианууд яваад байдаг. Үүнийг УИХ шалгаж, шийдвэрлэх цаг нь болсон. Шүүгч нарыг нөлөөлөлд оруулахгүй байх, шударга ажиллах нөхцөл боломжийг хангасан ямар өөрчлөлт энэ хуульд орсон бэ.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Шүүгчдийг томилохдоо чөлөөлөгдөх өргөдлийг нь бичүүлж авдаг, үгэнь нь орохгүй бол огноогүй өргөдлийг нь гаргаж ирж, огноо тавьж байгаад явуулчихдаг, өөрөө мэдээгүй байхад ажлаасаа чөлөөлөгдсөн байсан гэдэг ярианууд бий. Би хажууд нь байгаагүй учраас баталгаа, нотолгоотой дүгнэлт хийж чадахгүй байна. 

Ийм яриа байгаа учраас, томилж байгаа этгээдээс шүүгчийг хараат бус байлгах үүднээс тодорхой заалтууд оруулж байгаа. Тодруулбал, Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч нь өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө Ерөнхийлөгчид биш УДШ-ийн нийт шүүгчдэд гаргана. Тэр өргөдлийг УДШ-ийн нийт шүүгч тэр өргөдлийг хэлэлцэнэ. Үндэслэлтэй гэж үзвэл Ерөнхийлөгчид уламжилна. 

Мөн УДШ-ийн ерөнхий шүүгч нь өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх болсон үндэслэлээ олон нийтэд урьдчилж заавал мэдээлнэ. Гэх мэтчилэн заалтуудыг ажлын хэсээс оруулсан. Та бүхэн дэмжвэл батлагдана. Энэ нь урьдчилж өргөдөл бичүүлж авдаг зэргээс хамгаалж байгаа хэрэг юм. 

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн: Сүүлийн хоёр, гурван сар ажлын хэсэг сайн ажиллаж байгаа. Хуульд хамгийн чухал зүйл нь нийгэмд шударга ёс тогтоох зарчим суусан. Хуулийн төслийн 14-р зүйл дээр шүүхийн тогтолцоог зааж өгсөн. 14.3-д шүүхийг эрүү, иргэн, захиргаа гэж зааж өгнө гэсэн ч ажлын хэсэг авсан байна.

Энэ төрлийг дээд шүүх өөрөө зааж өгөх юм уу? Хууль гарсаны дараа анхан болон давж заалдах шатны шүүхийн одоо байгаа бүтэц өөрчлөгдөх үү? Хуучин хууль дээрх 18.1.4 дээрх иргэний оролцоог бий болгодог заалтыг байхгүй болгосон байна. Хөдөлмөрийн хуулиар зохицуулдаг харилцааг энэ хуулиар зохицуулахаар шийдсэн байна.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Одоо бол эрүү, иргэн, захиргаа гэж бичиж байгаа. Энэ нь цаашид задрахыг үгүйсгэхгүй. Авлигын, гэр бүлийн эсвэл хүүхдийн хэргүүдийг дагнаж шийддэг шүүх бий болохыг үгүйсгэхгүй. Бусад улс оронд байдаг шиг онцлог хэргүүд дээр мэргэшиж дагнах чиглэлд өөрчлөлт орж болзошгүй. Шүүх байгуулах тухай тусдаа хууль гарна. Энэ хуулиар шийдэгдэнэ.

Дээд шүүхийн шүүгч Ц.Цогт: Шүүх байгуулах тухай хуулиар шүүх байгуулагдан ажиллаж байгаа. Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгаар шүүхийн тогтолцоонд өөрчлөлт орохгүй. Дагнасан, мэргэшсэн шүүх гэдгийг хадгалж явах нь чухал. Шүүн таслах ажиллагааны нэг онцлог бол маргаж байгаа талуудын аль нэгтэй дангаараа уулзаж болдоггүй. Дангаараа уулзахыг хориглож, талуудтай хамт уулзахыг зөвшөөрсөн.

12:09 2021/01/07

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: Үндсэн хуульд шүүгч нар хараат байж, хуульд захирагдана гэж заасан. Гэвч харамсалтай нь шүүгч нар хонгилын эзний талд үйлчилдэг. судалгаагаар нийт шүүгчийн 30 хувь нь өөрийнхөө томилсон буюу улс төрийн нөлөөллөөр шийдвэр гаргадаг гэсэн байна.

Монгол Улсын бүх шатны шүүхийн 60-70 хувь нь хараат шүүгчтэй. Хүний эрх хамгийн их зөрчигддөг Африкийн улсын дараа манай улс орж байна. Бид нарын батлах гэж байгаа хууль 560 хуульчийн тухай асуудал биш. Нийт ард түмний захиалга бөгөөд Монголчууд ходоодны биш шударга ёсны өлсгөлөнд нэрвэгдээд байна.

Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт: Шударга ёс гэдэг зүйлийг нийгмээрээ хүлээж байна. Энэ үүднээс уг хуулийг өргөн барьсан. Ажлын хэсэг гурван сар ажиллаж өнөөдөр анхны хэлэлцүүлгийг хийх гэж байна.

Шүүгч хараат бус байх асуудлыг Үндсэн хуульд тусгасан. Уг зарчмын хүрээнд шүүхийн хуульд өөрчлөлт оруулах гэж байна. Шүүгч хараат бусаар томилогдох, шүүгчид хэн нэгэн нөлөөлөх асуудлыг хөндөж байгаа юм.

11:46 2021/01/07

УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. 