Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/07-НД НИЙТЛЭГДСЭН

Кино үйлдвэрийн дэргэдэх "Голомт" банкаар 12 дугаар сарын 28-наас хойш үйлчлүүлсэн иргэд шинжилгээнд хамрагдана уу

Б.Даваабазар, iKon.mn
2021 оны 1 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Улаанбаатар хотод шинээр бүртгэгдсэн 13 тохиолдлын нэг нь Голомт банкны ажилтан \теллер\ бөгөөд тандалтын шинжилгээгээр халдвар илэрснийг ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэллээ.

Иймд БЗД-ийн Кино үйлдвэрийн дэргэдэх Голомт банкаар 2020 оны арванхоёрдугаар сарын 28-наас хойш үйлчлүүлсэн иргэд харьяа цэгүүддээ шинжилгээнд хамрагдахыг анхааруулж байна. 

Тандалтын шинжилгээ хийж эхэлснээс хойш гурван тохиолдол илрүүлээд байна. 

ВИДЕО: 

https://www.facebook.com/www.mohs.mn/videos/409864386919925
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.