Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/07-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Хүрэлбаатар: Хоёрдугаар сарын 1-нийг хүртэл Өмнөговь руу бусад аймаг, хотоос нүүрс тээврийн жолооч нарыг нэвтрүүлэхгүй

Б.Бадамгарав, IKon.mn
2021 оны 1 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Өмнөговь аймагт бусад аймаг болон Улаанбаатар хотоос нүүрс тээврийн жолооч нарыг 2021 оны хоёрдугаар сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд нэвтрүүлэхгүй байх шийдвэрийг гаргажээ.

Уг шийдвэрийн талаар тус аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Г.Хүрэлбаатараас тодруулахад "Хилээр гарч буй нүүрс тээврийн машины тоотой харьцуулахад Өмнөговь аймагт хангалттай тооны жолооч бий тул хоёрдугаар сарын 1-нийг хүртэл жолооч нэмж авахгүй байх шийдвэрийг аймгийн Онцгой комиссоос гаргаж, хамтран ажиллахыг хүссэн албан бичгийг бусад аймаг руу илгээсэн. 

Засгийн газрын шийдвэрээр Өмнөговь аймгийг ногоон бүс болгон зарласан. Иймд ногоон бүс хэвээр байхын тулд болзошгүй нөхцөл байдлаас сэрэмжлэн орох, гарах хөдөлгөөнд онцгой анхаарал тавьж байна. Гэвч хулгайн замаар нэвтрэх оролдлого их гарч байгаа. Ард иргэд маань Улсын болон аймгийн онцгой комиссын шийдвэрийг хүндэтгэж, эрсдэлтэй алхам хийхгүй байхыг хүсэж байна" гэлээ.