Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/07-НД НИЙТЛЭГДСЭН

Хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой ҮХЦ-ийн дүгнэлтийг УИХ хүлээн авсангүй

А.Төгөлдөр, iKon.mn
2021 оны 1 сарын 7
iKon.MN
Зураг зураг
mpa.mn
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

11:47 2021/01/07

Цэцийн дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авснаар Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 12 дугаар дүгнэлтийг хүлээх авах эсэхээс санал хураалт явууллаа. 

Санал хураалтад оролцсон гишүүдийн олонхын саналаар ҮХЦ-ийн дүгнэлтийг хүлээн авахыг дэмжсэнгүй. 

11:37 2021/01/07

ШУУД ҮЗЭХ:

https://fb.watch/2S9WUpAgOH/

УИХ-ын гишүүн С.Ганбаатар: Салхитын мөнгөний орд, Оюутолгойн гэрээг байгуулсан нөхдийн толгойг илж болохгүй. Том гэмт хэрэг хий, аргалж байгаад хугацаа ид гэсэн зүйлийг бид ярьж байна. Их хурлаас итгэмжлэгдсэн төлөөлөгч цэц дээр байхдаа ийм шийдвэр гаргаснаар авлигын 13 гэмт хэрэгтэн ял завших боломж бүрдэж байна. Олон залуусын ажилтай байх боломжийг хулгайллаа.

УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир: Цэцийн хуралдаан дээр энэ талаар яригдсан. Авлига албан тушаалын хэрэг нийгэмд ямар хохирлыг учруулж байна, цаашид эвлэрээд явах уу гэдэг зүйл яригдсан. Цаашид Монголын төр авлига албан тушаалын хэрэгтэй тэмцэх үү үгүй? Хэдэн тэрбумаар нь идсэн, албан тушаалаа урвуулан ашигласан хүмүүстэй эвлэрээд явах уу? Гэхдээ бүх хаалга хаагдаагүй, цаашид гарц гаргалгаа байгаа гэж үзэж байна.

11:17 2021/01/07

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан: Хөөн хэлэлцэх хугацааг хуульд оруулснаар завхрал үүсгэж, олон хүнд ял завших боломж олгон. Үүнийг засахын тулд дагаж мөрдөх журмын тухай хуулийг баталсан. Энэ нь Үндсэн хууль зөрчиж байна гэдэг дүгнэлт гарч байна л даа. Үүнийг хэн хариуцах вэ. Нийгэмд хор хохирол учруулсан, шударга ёсны хэм хэмжээг алдагдуулсан, хүн бүр шүүхийн өмнө тэгш байх эрхийг алдагдуулсан хариуцлагыг хэн хүлээх вэ. 

Бид өнөөдөр Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээж авахгүй байж болно. Тэгвэл цэц Их суудлаараа хуралдаад Дунд суудлын хуралдааныхаа шийдвэрийг баталгаажуулбал яах вэ. Парламентыг ийм эвгүй байдалд оруулж байна. 

УИХ-ын гишүүн Д.Ганбат: Үндсэн хуулийн цэц энэ удаад ажлаа хийжээ. Үндсэн хуулиа хамгаалж. Одоо ярьж хэлж байгаа зүйлүүд бүгд зохион байгуулалттай. Та бүхэн ээлжит матрын нулимсаа унагааж байна. 

Авлига, албан тушаалын хэргийг хэрэгсэхгүй болсон хүмүүс Хууль зүйн сайд, УИХ-ын дарга, гишүүн болдог. Ард түмнийг Зөрчлийн хуулиар шийтгээд үйлийг нь үзэж байгаа шүү дээ. Гэтэл албан тушаалтнуудад хууль үйлчлэхгүй байна. 

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Би цэцийн дүгнэлтийг хүлээн авахгүй гэж санал өгнө. Гэхдээ өмнөх алдаанаас болж ял завших боломж гарсан. Тэрийг нь 2020 онд засах алхамыг Г.Занданшатар дарга хийсэн. 

Гэмт хэрэг хийсэн л бол хариуцлага хүлээх ёстой. Бид хүний эрхийг дордуулахгүй гээд тодорхой хүмүүсийн эрх ашгийг хамгаалж байгаа боломж цэцийн дүгнэлтийг хүлээн авснаар буруу жишиг тогтоох гээд байна. 

Эрүүгийн хэргийн хариуцлага гарцаагүй байх ёстой учраас би цэцийн дүгнэлийг хүлээн авна гэж байгаа юм. 

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: УИХ, Засгийн газраас “Та нар наагуураа энэ нэг балагтай юмыг зохицуулаад өгөөч” гэж захиалсны дагуу цэц ийм шийдвэр гаргаж байгаа. 

Гэхдээ аливаа хүнд гэмт хэрэг үйлдэж байсан үеийнхээс нь илүү ял тулгахгүй байх зарчим баримталж, мөн шүүгдэгчийн эрх зүйн байдлын дордуулахгүй байх үүднээс хүний эрхийн талдаа зөв шийдвэр гаргасан. Үүнийг дэмжиж байгаа.

Харин авлига, албан тушаалын гэмт хэрэгтнүүд цэцийн дүгнэлтийн дагуу ялаас зугтаах болчихоод байна. Тийм учраас АТГ-т шалгагдаж байгаа хэргийн 90 хувь нь байхгүй болно. Дээрээс нь 2017 оны долоодугаар сарын 1-нээс 2020 оны нэгдүгээр сарын 10-ны хооронд 800 гаруй гэмт хэрэг хэрэгсэхгүй болж, 1,500 гаруй гэмт хэрэгтэн ял завшсан. Мөн 2020 оны нэгдүгээр сарын 10-наас хойш өнөөдрийг хүртлэх хугацаанд 400 гаруй гэмт хэрэг, түүнд холбогдох 700 гаруй гэмт хэрэгтэн цэцийн дүгнэлтийг хүлээж байна. Энэ гэмт хэргүүдийн улмаас 3.8 их наяд төгрөгөөс доошгүй хэмжээний хохирол төрд болон иргэдэд учирсан. 

2016 оноос төрд ажиллаж байгаа авилгачдыг ялаас чөлөөлөхийн тулд ийм зүйл хийсэн. Төлгөн коммунист авилгач коммунистуудаа ялаас чөлөөллөө. Баяр хүргэе. 

10:30 2021/01/07

УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 11 дүгээр дүгнэлтийг хэлэлцэж байна. 

Үүний дараа Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 12 дугаар дүгнэлт болон Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийнэ. 

Үргэлжлүүлэн Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 12 дугаар дүгнэлтийг хэлэлцэж байна. 

Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шидвэрлэж, дараах дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцээс гаргасан байна. Үүнд,

  1. Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал,... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Аравдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ.”, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ... хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх ... үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Үндсэн хуульд хууль ... бүрнээ нийцсэн байвал зохино.” гэж заасныг тус тус зөрчсөн байна.
  2. Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль нь Монгол Улсын Үндсэн хуулийн Аравдугаар зүйлийн 3, Арван дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалт, Дөчин долдугаар зүйлийн 1, 2, Дөчин есдүгээр зүйлийн 1, 2, Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсгийг тус тус зөрчөөгүй байна.
  3. Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлсүгэй гэж.

Өөрөөр хэлбэл одоогоос нэг жилийн өмнө Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль батлагдсанаар хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэгсэхгүй болсон гэмт хэргүүдийг сэргээх шалгах боломжтой болсон. Харин энэ асуудлаар нэг бүхий иргэд Үндсэн хуулийн цэцэд хандсанаар цэцээс хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэгсэхгүй болсон гэмт хэргүүдийг сэргээх шалгах нь Үндсэн хуультай зөрчилдөнө гэдэг дүгнэлт гаргасан юм.  

Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаас  Үндсэн хуулийн цэцийн дээрх дүгнэлтийг хүлээн авах шаардлагагүй гэж үзсэн билээ. 