Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/07-НД НИЙТЛЭГДСЭН

Жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчид Катарын Дохаг зорино

А.Намуун, iKon.mn
2021 оны 1 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ны 2021 оны анхны том тэмцээн болох Катар улсын Дохад дэлхийн шилдэг жүдочид зодоглох "World Masters 2021, Doha" энэ сарын 11-13-ны өдрүүдэд зохион байгуулагдана.

Ковид-19 цар тахлын улмаас олимпын оноо олгох /цар тахлын тархалтын улмаас олимпын оноо олгох сүүлчийн тэмцээн байх магадлал өндөр/ тус тэмцээнд таван тивийн 69 орны 398 жүдоч буюу эрэгтэй 216, эмэгтэй 182 гурван өдрийн турш эрэгтэй 7, эмэгтэй 7 жинд өрсөлдөнө. Жин тус бүрийн дэлхийн чансааны эхний 32-д эрэмбэлэгддэг жүдочид оролцох тус Доха Мастерс тэмцээнд манай улсаас үндэсний шигшээ багийн тамирчид оролцохоор боллоо.

 Эрэгтэй

  1. -60кг МУГТ Д.Амартүвшин
  2. -60кг ОУХМ Л.Өнөболд
  3. -66кг ОУХМ Г.Хэрлэн
  4. -66кг ОУХМ Ё.Басхүү
  5. -73кг ОУХМ Ц.Цогтбаатар
  6. -73кг МУГТ Г.Одбаяр 
  7. -81кг С.Моллай
  8. -81кг О.Ууганбаатар
  9. -90кг ОУХМ Г.Алтанбагана
  10. +100кг ОУХМ Ө.Дүүрэнбаяр 

Эмэгтэй 

  1. -48кг МУГТ М.Уранцэцэг
  2. -48кг ОУХМ Г.Наранцэцэг
  3. -52кг ОУХМ Л.Сосорбарам
  4. -52кг ОУХМ Б.Хорлоодой
  5. -57кг МУХБ, МУГТ Д.Сумъяа
  6. -63кг ОУХМ Б.Ганхайч 

ОУХМ Л.Отгонбаатар бэртлийн улмаас Доха Мастерст зодоглох боломжгүй болжээ

Ахлах дасгалжуулагч МУГТ, МУГД Х.Болдбаатар, дасгалжуулагч ОУХМ П.Нямлхагва, дасгалжуулагч ОУХМ Ч.Болдбаатар гэсэн бүрэлдэхүүнтэй Катарын Дохаг зорих гэж байна. Эрэгтэйчүүдийн -100кг жинд зодоглох байсан дэлхийн аваргын хүрэл, Азийн наадмын хошой хүрэл медальт ОУХМ Л.Отгонбаатар бэртлийн улмаас Доха Мастерст зодоглох боломжгүй болсон.

Олимпийн оноо олгох Доха Мастерс тэмцээнд Монгол жүдо бөхийн холбооны үндэсний шигшээ багийн тамирчдыг оролцуулах асуудалд зөвшөөрөл олгосон Засгийн газрын тохируулагч агентлаг, Биеийн тамир спортын улсын хороо, Монголын үндэсний олимпын хороо, Хүнни Эйр компани, Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн онцгой комисс, Эрүүл мэндийн яам, Нийслэлийн эрүүл мэндийн газрын удирдлагууд хамт олонд баярлаж талархснаа илэрхийлэхийн сацуу амжилтаар хариу барихыг хичээх болно.

Шигшээ багийн тамирчид ХӨСҮТ-ийн зааварчилгааны дагуу өнөөдөр коронавируст “Ковид-19” /PCR/-ийн хоёр дахь шинжилгээгээ өгөөд "Хүннү Эйр" компанийн нислэгээр нэгдүгээр сарын 8-нд яваад, 14-ний өдөр эх орондоо буцаж ирнэ гэж Монгол Жүдо Бөхийн Холбооноос мэдээллээ.