Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/07-НД НИЙТЛЭГДСЭН

2020 оны сүүлийн долоо хоногт манай улсын нийт импорт 18.3%-аар өсөж, 85 сая ам.долларт хүрчээ

Б.Билгүүн, iKon.mn
2021 оны 1 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Өнгөрсөн долоон хоногийн байдлаар \2020.12.28-2021.01.03\ манай улсын нийт импорт 84.9 сая ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 13.1 сая ам.доллароор буюу 18.3%-аар өссөн болохыг Гаалийн ерөнхий газраас мэдээллээ.

2020.12.07-2020.12.13-ны байдлаар нийт импорт 66.5 сая ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 34.4 сая ам.доллароор буюу 34.1%-аар буурсан байсан бол өнгөрсөн долоо хоногт ийнхүү өсжээ. 

Өнгөрсөн долоо хоногийн импортод эзлэх гол нэрийн барааг өмнөх оны мөн үетэй харьцуулан авч үзвэл:

  • Хүнсний бүтээгдэхүүний импорт 1.8 сая ам.доллар буюу 17.6%
  • Бусад барааны импорт 15.9 сая ам.доллар буюу 79.5% өсжээ.

Харин эрдэс бүтээгдэхүүний импорт 4.3 сая ам.доллар буюу 19.9 хувь, автомашин, машин техникийн импорт 0.3 сая ам.доллар буюу 1.5%-аар буурсан байна.

Өмнөх оны мөн үетэй харьцуулбал: 

  • Дизелийн түлшний импорт өмнөх оны мөн үетэй харьцуулахад 7,902.1 тонн буюу 0.5-аар өссөн
  • Суудлын автомашины тоо хэмжээ өмнөх оны мөн үетэй харьцуулахад 934 ширхэг буюу 0.9-%аар буурсан бол ачааны автомашины тоо хэмжээ 148 ширхэг буюу 0.6%-аар буурсан
  • Автобензины импорт  3,765.3 тонн буюу 0.3%-аар буурсан байна.

Түүнчлэн өмнөх оны мөн үетэй харьцуулбал тахиа, гахайны мах, өөх 287.6 тонн буюу 69.7 хувь, жимс 84.4 тонн буюу 17%-аар буурсан үзүүлэлттэй байна.