Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/06-НД НИЙТЛЭГДСЭН

ГРАФИК: Нийслэлд өнгөрсөн оны мөн үеэс шөнөдөө 8-17, өдөртөө 10-20 хэмээр хүйтэн байна

Б.Дэлгэр, iKon.mn
2021 оны 1 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Ойрын өдрүүдэд цаг агаар эрс хүйтэрч, нийслэлд агаарын температур шөнөдөө 32-39, өдөртөө 27-30 хэм хүрч хүйтэрч байна. Ялангуяа, нэгдүгээр сарын 5-нд шөнөдөө дунджаар -36, өдөртөө -28 градус хүйтэн байв. Өнгөрсөн жилийн нэгдүгээр сарын эхний долоо хоногийн хамгийн хүйтэн өдөр -13, шөнөдөө -23 градусын хүйтэн хонож байж. 

Арванхоёрдугаар сарын тухайд 29, 30-ны өдрүүд хамгийн хүйтэн буюу шөнөдөө дунджаар -33, өдөртөө -27 хэмийн хүйтэн байсан бол 2019 онд дээд тал нь шөнөдөө -32, өдөртөө -23 градус хүйтэн буюу энэ жилтэй харьцуулахад өдөр нь арай дулаан байжээ. 

Өнгөрсөн жилийн мөн үед агаарын температур ямар байсныг харьцуулан хүргэж байна. 

График 1. Улаанбаатар хотын агаарын дундаж температур, өдөртөө 

График 2. Улаанбаатар хотын агаарын дундаж температур, шөнөдөө

Харин манай орны хамгийн хүйтэн цэгүүдийн нэг болох Завхан аймгийн Тосонцэнгэл сумын тухайд 2020 оны нэгдүгээр сарын 3, 4-нд -42, өдөртөө  -33 градус хүрч хүйтэрсэн бол 2019 оны эдгээр өдрүүдэд шөнөдөө -36, өдөртөө -25 хэмийн хүйтэн байсныг статистик харуулж байна. 

График 3. Тосонцэнгэл сумын агаарын дундаж температур, өдөртөө 

График 4. Тосонцэнгэл сумын агаарын дундаж температур, шөнөдөө

Энэ сарын 10-наас ихэнх нутгаар хүйтний эрч суларна хэмээн Цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгээс мэдээлээд байна.