Түүхий эдийн зах зээлийн талаарх шинжээчдийн тоймыг бид долоо хоног бүр тогтмол хүргэж эхлээд буй.
Эхний тоймоор нүүрсний зах зээлийн нөхцөл байдлын талаар Голомт капитал ҮЦК-ийн аналист Т.Азтүшигийн бэлтгэсэн мэдээллийг хүргэж байна.
2020 оны эхний 3 улиралд БНХАУ-ын Далианы таваарын бирж дээр коксжих нүүрсний ханш нэг тонн нь 1,300 юань дээр хэлбэлзэж байсан бол IV улиралд коксжих нүүрсний ханш 1,620 хүрч, 23 хувиар өссөн. Ханш өсөхөд доорх шалтгаанууд голчлон нөлөөлсөн.
Дээр дурдсан нөхцөл байдлуудаас үүдэн БНХАУ-ын коксжих нүүрсний нийлүүлэлт уналтад орсон. Нөгөө талдаа БНХАУ-ын аж үйлдвэр болон гангийн салбарын өсөлт хэвийн үргэлжилж байгаа бөгөөд коксжих нүүрсний эрэлт өндөр байсаар байна. Үүнтэй холбоотой зах зээлд тэнцвэрт бус байдал үүссэн. Дээрх суурь нөхцөл байдлуудаас шалтгаалан коксжих нүүрсний ханш өссөн.
Монгол улс 2019 оны байдлаар 36 сая тонн нүүрс экспортолсон бол 2020 оны байдлаар 30 сая тонн нүүрс экспортлох төлөвтэй байна. Хэдийгээр нүүрсний экспортын тоо хэмжээ 20% буурахаар байгаа ч ханшийн өсөлттөй холбоотойгоор үнийн дүнгээр өндөр зөрүү гарахааргүй байна.
График. Өнгөрсөн таван жилийн нүүрсний экспорт
БНХАУ-ын холбогдох байгууллагуудаас төв, хойд, зүүн бүсэд агаарын температур 10-12 градусаар огцом унаж, цочир хүйтрэх төлөвтөй байгааг мэдээлсэн. Энэхүү мэдээлэлтэй холбоотой БНХАУ-ын эдийн засгийг төлөвлөгч байгууллага болох Үндэсний Хөгжил Шинэтгэлийн хорооноос байгалийн хий болон эрчим хүчний нүүрс импортлогч байгууллагуудтай уулзаж, удахгүй болох цочир хүйтний үед эрчим хүч, дулааны алдагдалгүйгээр, нийлүүлэлтийн хэмжээг тогтвортой барих даалгавар өглөө.
Тус мэдээлэлтэй холбоотой Далианы таваарын бирж дэх дулааны нүүрсний ханш 710 юаниас 798 юань болж 12 хувиар өсөөд байна.
ВИДЕО: