Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/06-НД НИЙТЛЭГДСЭН

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд товчоодоор 932 автомашин нэвтэрч, 899 тээврийн хэрэгсэл гарчээ

Т.Саран, iKon.mn
2021 оны 1 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн авто тээврийн шалган нэвтрүүлэх есөн товчоонд өнгөрсөн 24 цагийн хугацаанд Онцгой, Эрүүл мэнд, Цагдаа, Мал эмнэлэг, мэргэжлийн хяналтын 89 ажилтан, алба хаагч үүрэг гүйцэтгэлээ.

Товчоодоор энэ хугацаанд 932 автомашин нэвтэрч, 899 тээврийн хэрэгсэл гарчээ. Нийт 3,702 зорчигчид эрүүл мэндийн хяналт хийсэн бөгөөд сэжигтэй тохиолдол  илрээгүй гэж Нийслэлийн эрүүл мэндийн газраас мэдээллээ.