Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/05-НД НИЙТЛЭГДСЭН

Шарханд хамгаалалтын тунгалаг бүрхүүл тогтоодог “гар бууг” Израйлийн компани бүтээжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 1 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Израйлийн Nanomedic компани Spincare system нэртэй гар буу хэлбэрийн төхөөрөмж бүтээснээ Европын эмнэлгүүдэд нэвтрүүлж эхэлжээ.

Үүнийг ашиглан хүний арьсанд үүссэн шархан дээр тусгай хамгаалалтын бүрхүүл тогтоодог юм. Өөрөөр хэлбэл шархны наалтын оронд хэрэглэх зориулалттай ажээ.

Ийм бүрхүүл тавиулсан хүн чөлөөтэй хөдөлж, шүршүүрт орох боломжтой. Тунгалаг тул эмч гаднаас нь шархыг хөндөлгүйгээр харах боломжтой гэнэ.

Нэг үгээр хэлбэл хүний арьсыг орлох чадвартай бүрхүүл тогтоодог юм байна.

Spincare төхөөөрөмж нь цахилгаан гүйдэл ашиглан нано мяндсан утсаар торон бүрхүүл үүсгэдэг ажээ.

Шинэ төхөөрөмжийг Герман, Швейцарийн эмнэлгүүдэд наалт наахад хүндрэлтэй нүүрний шарх сорвийг хамгаалахад ашиглаж эхэлснийг Нanomedic компанийн дэд ерөнхийлөгч Гэри Жэй Сагив мэдэгдсэн байна.

Үнийн хувьд улс бүрийн зах зээлд өөр өөр байх ба бусад шинэ технологийн наалтуудаас хямд өртөгтэй байхыг тэр бас хэлжээ.

Эх сурвалж: The Guardian