Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/04-НД НИЙТЛЭГДСЭН

Я.Содбаатар: Замын-Үүд дэх бөөгнөрөл ойрын өдрүүдэд хэвийн байдалд шилжинэ

Т.Саран, iKon.mn
2021 оны 1 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Эх сурвалж: ГХЯ

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулах үеэр "Хилээр бараа оруулахад хахууль өгч байна гэсэн мэдээлэл ирсэн. Хяналт шалгалт хэрхэн хийж байгаа вэ?" гэсэн сэтгүүлчийн асуултад Шадар сайд Я.Содбаатар хариуллаа. 

Тэрбээр "Замын-Үүдийн боомтоор арваннэгдүгээр сарын 20-ноос арванхоёрдугаар сарын 14-нийг хүртэл өдөрт дунджаар 25 машин явж байсан. Энгийн үед Замын-Үүдээр 220 машин орж гардаг. 10 дахин бага машин явж байгаа. Үүнийг дагаад хоёр талд ачааны бөөгнөрөл үүссэн нь үнэн.

Энэ асуудлаар УОК, яам тамгын газрууд ажиллаж 14 удаагийн онлайн хурал уулзалт хийсэн. Ингэснээр арванхоёрдугаар сарын 14-ний өдрөөс байдал дээрдэж өдөртөө 60 хүртэлх машиныг хүлээж авдаг болсон. Арванхоёрдугаар сарын 29-ний өдрөөс Монгол болон Эрээний талд 14 хоног тусгаарлагдаж, PCR шинжилгээ өгсөн нийт 28 хоног тусгаарлагдсан жолооч нар ээлжинд гарч эхэлсэн. Энэ өдрөөс хойш өдөрт 100-150 машин хилээр гарч байна.

Замын-Үүд дээрх бөөгнөрөл ойрын өдрүүдэд хэвийн байдалд шилжинэ. ЦЕГ-ын эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, АТГ-ын хамтарсан ажлын хэсэг Замын-Үүдэд ажиллаж байна. Иргэдийн хардаад байгаа авлига байгаа бол мөрдөн шалган ажиллагааны үеэр илрэх байх. Тухайн хүмүүст нь хариуцлага тооцох болов уу" гэв. 

ВИДЕО:

https://fb.watch/2OAsD3z-_o/