Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/04-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол Улсад COVID-19-ийн идэвхжил оргил үедээ ирсэн тул халдварын ТАХАЛТ тархалтаас сэргийлэхийг анхааруулав

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 1 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Улаанбаатар хотод цар тахлын том кластер өвчлөл бүртгэгдэж, хавьтал болон өртөгчийн тоо, голомтын хүрээг тэлж байгааг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа сануулав.

Тэрбээр "Улаанбаатар хотод цар тахлын том кластер өвчлөл бүртгэгдэж, хавьтал болон өртөгчийн тоо голомтын хүрээг тэлж байгаа тул халдварын тахалт тархалтаас сэргийлэхийг сэрэмжлүүлж байна.

Бид 2020 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн өнөөдрийг хүртэл 8 долоо хоногийн турш коронавируст халдварын голомтот өвчлөлтэй тэмцэж буй.

Вирусийн дэгдэлт 2-4 сар үргэлжилдэг. Монгол Улсад гарч байгаа энэ дэгдэлт 8 долоо хоног үргэлжилж, өнөөдрийн байдлаар 9 дэх долоо хоног руугаа шилжиж байгаа бөгөөд халдварын идэвхжил өндөр, оргил үедээ хүрч буй цаг үе ирсэн байна.

Цар тахлын энэ вирус шинэ учраас хүн хооронд маш хурдан тархдаг, өртөхгүй хүн гэж байхгүй.

Иймд хүн бүр хичээнгүйлэн халдвар хамгааллын дэглэмээ сахихыг анхааруулж байна" гэсэн юм.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/3793298140691573

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.