Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/04-НД НИЙТЛЭГДСЭН

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд есөн хүн эмнэлгээс гарснаар 1,286 тохиолдлын 878 нь эдгэрлээ

Г.Өлзийхутаг, iKon.mn
2021 оны 1 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Коронавируст халдварын тохиолдол өнөөдөр 23-аар нэмэгдсэн бол 9 хүн эдгэрч, эмнэлгээс гарчээ.

Энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Сүүлийн 24 цагийн хугацаанд есөн хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа. Ингэснээр Монгол Улсад бүртгэгдсэн халдварын 1,286 тохиолдлын 878 нь буюу 68.3 хувь нь эдгэрсэн байна.

Өнөөдрийн байдлаар Цэргийн төв эмнэлэг, ХӨСҮТ, Яармагийн 300 ортой эмнэлэг, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт нийтдээ 398 хүн эмчлэгдэж байна.

Үүнээс,

  1. Цэргийн төв эмнэлэгт-225
  2. ХӨСҮТ-153
  3. Яармагийн 300 ортой эмнэлэгт-2
  4. Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт-18 хүн байна.

Эмчилгээнд байгаа нийт хүний биеийн байдлыг нь үнэлбэл,

  • Хөнгөн-262
  • Хүндэвтэр-125
  • Хүнд-9
  • Маш хүнд-2 хүн байгаа юм” гэсэн юм.

Мөн тэрбээр “Улаанбаатар хотод цар тахлын том кластер өвчлөл бүртгэгдэж, хавьтал болон өртөгчийн тоо голомтыг хүрээ тэлж байгаа тул халдварын тархалтаас сэргийлэхийг сэрэмжлүүлж байна” гэдгийг анхаарууллаа.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/3793298140691573

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.