Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/04-НД НИЙТЛЭГДСЭН

"ЭМЯ-наас хөл хориог 14 хоног сунгах санал ирүүлсэн. УОК хэлэлцэнэ"

Х.Алтанзагас, iKon.mn
2021 оны 1 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Өнөөдөр Улсын Онцгой Комисс, Засгийн газар хуралдаж бүх нийтийн бэлэн байдлын зэргийг сунгах эсэхийг шийдвэрлэнэ.

Дотоодод коронавирусийн халдвар нэмэгдсэн тул нийслэл Улаанбаатарыг 2021 оны нэгдүгээр сарын 6-ны 06:00 цаг хүртэл бүх нийтийн бэлэн байдалд шилжүүлж, хатуу хөл хорио тогтоогоод байгаа билээ.

Энэ хугацаанд эх үүсвэр нь тодорхойгүй болон шинэ голомт үүссэн. Халдварын нөхцөл байдлыг харгалзан ЭМЯ-наас хөл хориог 14 хоног сунгах саналаа УОК-т ирүүлсэн тухай эх сурвалж мэдээллээ. УОК уг саналыг хэлэлцсэний дараа 14:00 цагаас Засгийн газар хуралдан эцсийн шийдвэрийг гаргах юм.

2021 оны нэгдүгээр сарын 3-ны байдлаар дотоодын халдвар 776-д хүрээд байна.

Харин Архангай болон Дархан-Уул аймаг халдварын голомтыг зогсоосон сайн мэдээтэй байгаа билээ.