Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/04-НД НИЙТЛЭГДСЭН

Цахилгаан эрчим хүчний асуудлаар иргэдийн санал хүсэлтийг авах утсыг нийслэлийн 9 дүүрэгт ажиллуулж эхэллээ

А.Намуун, iKon.mn
2021 оны 1 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Иргэдийн цахилгааны төлбөрийг хөнгөлөх шийдвэр хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан УБЦТС ТӨХК 7004-7004 утаснаас гадна хэрэглэгчийн санал, хүсэлтийг хүлээн авах нэмэлт дугааруудыг цагийн хуваарийн ажиллуулж эхэлжээ. Ингэхдээ нийслэлийн есөн дүүрэг, Төв аймаг, зуслангийн хэрэглэгчдийн санал хүсэлтийг нь авах юм байна.

Тус компани нь Улаанбаатар хот болон Төв аймгийн 16 сумын нийт 400,000 орчим хэрэглэгчийг манай компани цахилгаан эрчим хүчээр хангадаг юм.

Нэмэлт дугаарууд нь ажлын өдөр 09:00-18:00, амралтын өдөр 11:00-18:00 цаг хүртэл иргэдэд нээлттэй байх аж.

 

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх "Хэрэглэгчийн цахилгааны төлбөрийг 30 хоногийн хэрэглээгээр нэхэмжилдэг юм. Тийм учраас 2020 оны 12 дугаар сарын цахилгааны төлбөрт 11 дүгээр сарын таны хэрэглэсэн цахилгааны төлбөр тодорхой хэмжээгээр байгаа. Тухайлбал: Иргэн Ж-гийн цахилгааны төлбөрийн бичилтийг 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл бичсэн бол Засгийн Газрын тогтоолын дагуу 10 хоногт ногдох цахилгааны төлбөрийг иргэн Ж-гийн өмнөөс Засгийн газар төлж барагдуулах ба үлдсэн 20 хоногт ногдох цахилгааны төлбөрөө иргэн Ж өөрөө төлөх ёстой.

Жич: Хэдийгээр бүх хэрэглэгчийн цахилгааны төлбөрийг 30 хоногийн хэрэглээгээр бичдэг ч бичилтийн эхлэлийн хугацаа ялгаатай байдгийг анхааруулья. Хэрэв таны цахилгаан болон дулааны эрчим хүчний төлбөрийн нэхэмжлэлд ойлгомжгүй бас эргэлзээтэй зүйл байвал мэргэжлийн байгууллагад хандахыг хүсье" хэмээн тайлбар өгч байсан билээ.