Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/03-НД НИЙТЛЭГДСЭН

А.Амбасэлмаа: Иргэдийн дунд шинж тэмдэггүй хэлбэрээр өвчилсөн хүмүүс явж байхыг үгүйсгэхгүй

А.Төгөлдөр, iKon.mn
2021 оны 1 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр "Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэгт, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт нийт 384 батлагдсан тохиолдол эмчлэгдэж байна. Эдгээр хүмүүсийн биеийн байдлын тухайд маш хүнд 2, хүнд 9, хүндэвтэр 104, хөнгөн 269 хүн эмчлэгдэж байна. 

  • Үүнээс ХӨСҮТ-ийн Халдвартын клиникэд 136 хүн эмчигдэж байгаагаас хөнгөн 110, хүндэвтэр 22, хүнд 4 хүн эмчлэгдэж байна.
  • Цэргийн төв эмнэлэгт 219 хүн эмчлэгдэж байгаагаас хөнгөн 130, хүндэвтэр 82, хүнд тав, маш хүнд 2 хүн байна. 
  • Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт 18 эмчлэгдэж байгаа бөгөөд тэдний биеийн байдал хөнгөн байгаа. 
  • Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэгт биеийн байдал нь хөнгөн 11 хүн эмчлэгдэж байна. 

Өмнө нь гарсан 4-5 том голомтыг хяналтын дараах 14 хоногийн ажиглалтад шилжүүлсэн.

Харин Баянзүрх дүүргийн тухайд маш том голомт гарсан. Үргэлжлэх хугацаа дуусаагүй байна. Голомтын хавьтлуудыг хянах 14 хоногийн хугацаа дуусаагүй. Бид 400-гаад хавьтлыг 14 хоногийн хяналтаас гаргаж гэрийн ажиглалтад шилжүүлсэн. Одоогоор 900 гаруй ойрын хавьтлыг тусгаарлан ажиглалт хяналтад аваад байна. Хоёрдагч хавьтал 2,000 гаруй хүн байгаа. Баянзүрхийн голомтоос гэр бүлийн хүрээнд дам хавьтлууд үүсэж байгаа. Мөн 1-2 тохиолдлын эх уурхайг тогтоогоогүй байна. Иргэдийн дунд шинж тэмдэггүй хэлбэрээр өвчилсөн хүмүүс явж байхыг үгүйсгэхгүй. Тиймээс иргэд цар тахлыг халдвараас сэргийлэх шаардлагатай байна" гэв.