Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/03-НД НИЙТЛЭГДСЭН

Гэрээсээ гараад сураггүй болсон өндөр настны цогцсыг 18 хоногийн дараа олжээ

А.Төгөлдөр, iKon.mn
2021 оны 1 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Гэрээсээ гараад сураггүй болсон өндөр настны цогцсыг 18 хоногийн дараа олжээ. 

Өнгөрөгч сарын 15-ны өдөр гэрээсээ гараад сураггүй болсон 83 настай Д-гийн цогцсыг Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс өчигдөр буюу нэгдүгээр сарын 2-ны орой олсон байна. Талийгаачийн ар гэр, цагдаагийн байгууллагынхан энэ хугацаанд түүнийг хайсаар байсан боловч сураг гаралгүй өдийг хүрсэн юм. 

Талийгаачийн цогцсыг жүжигчин Д-ны автомашинаас олсныг эх сурвалж хэлэв. Жүжигчин Д машинаа онгорхой орхисон байсан гэдэг гэрчийн мэдүүлэг өгөөд байгаа аж. 

Уг хэргийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн III хэлтэст шалгаж байна.