Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/03-НД НИЙТЛЭГДСЭН

Биткоины ханш анх удаа $30,000-ыг давлаа

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 1 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Дэлхийн хамгийн том криптовалют болох биткоины ханш Бямба гарагт анх удаагаа $30,000-ын босгыг давж, $33,000 хүрсэн байна.

2020 онд биткоины үнэ ханш 300 гаруй хувийн өсөлттэй байлаа. Ердөө хоёр долоо хоногийн өмнө $20,000-ын босгыг анх удаагаа давсан бол тэр үеэс хойш 50 гаруй хувиар өссөн нь энэ юм.

Томоохон банк, санхүүгийн байгууллагууд биткоиныг цаашдаа “дижитал алт” болно гэсэн төсөөлөлтэйгээр худалдаж авах болсон нь ийнхүү үнэ ханшийг нь хөөргөж байгаа гэдэг.

Үүнээс гадна коронавирусийн цар тахлын үед найдвартай хөрөнгөд тооцогдох болсон нь нөлөөлсөн гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн уналт дээр нэмээд хүмүүсийн засгийн газрын мөнгөний бодлогод итгэх итгэл 

суларсан зэрэг нь биткоины үнэ ханшийг цаашид өсгөж, эцэстээ $100,000 хүргэх магадлал өндөр байгааг Chainlink блокчэин төслийн үүсгэн байгуулагч Сергей Назаров өчигдөр ярьжээ.

 

Эх сурвалж: Reuters