Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/02-НД НИЙТЛЭГДСЭН

Дархан-Уул аймаг ногоон бүс болох зорилгоор нийгмийн харилцаанд их оролцдог иргэдээсээ PCR шинжилгээ авч эхэлжээ

Г.Мөрөн, iKon.mn
2021 оны 1 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Дархан-Уул аймаг ногоон бүс болох зорилгоор худалдаа үйлчилгээний байгууллагын ажилтнууд, төрийн албан хаагчид зэрэг нийгмийн харилцаанд хамгийн их оролцдог иргэдээсээ коронавирусийн халдвар илрүүлэх PCR шинжилгээг авч эхэллээ.

Хоёр өдрийн турш үргэлжлэх уг шинжилгээнд 22 төрлийн байгууллагын 12,000 иргэнийг хамруулахаар төлөвлөсөн бөгөөд 10 цэгт зэрэг зохион байгуулж буй юм. Иргэдийн шинжилгээний хариунаас хамаарч, Дархан-Уул аймгийн Онцгой комисс 2021 оны нэгдүгээр сарын 5-нд хуралдан дараагийн шийдвэрийг гаргах аж.

PCR шинжилгээ авахдаа бөөгнөрөл үүсгэхгүйн тулд байгууллагуудыг цагаар нь хуваарилж, нэг хүнд зургаан минут зарцуулахаар зохион байгуулж байна. 

Дархан-Уул аймаг дахь Ковид-19 халдварын кластер голомтууд хумигдсан тухай тус аймгийн ЭМГ-ын дарга н.Батцэнгэл өчигдөр мэдээлсэн билээ. Тус аймагт коронавирусийн халдварын  45 тохиолдол батлагдсанаас, 

  • Дархан суманд 38,
  • Хонгор суманд 5 иргэн халдварт өртсөн бөгөөд анхны тохиолдол 2020 оны 11 сарын 17-д Дархан суманд бүртгэгдсэн юм. Хонгор суманд 2020 оны 11 дүгээр сарын 27-нд халдвар бүртгэгдсэн бөгөөд үүнээс хойш 34 хоног дахин шинэ тохиолдол бүртгэгдээгүй байна.
https://fb.watch/2LVCfQF_-d/