Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/01-НД НИЙТЛЭГДСЭН

Яармаг-Сонгинын орчмоор 34-36 хэм хүйтэн хононо

А.Намуун, iKon.mn
2021 оны 1 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

- 2021.01.01-ний 13:37 цагт гаргасан цаг агаарын нэг хоногийн мэдээ -

Ойрын хоногуудад уулархаг нутгаар ялимгүй цас орж, нутгийн өмнөд хэсгээр салхитай байна гэж Цаг уурын байгууллагаас мэдээллээ.

Нэгдүгээр сарын 2-ны 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр шөнөдөө баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зарим газраар ялимгүй цас орох бол ихэнх нутгаар баруун хойноос салхи секундэд 5-10 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүсэх төлөв гарчээ.

Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Дархадын хотгороор шөнөдөө 40-45 градус, өдөртөө 30-35 градус хүрч хүйтэрнэ.

Увс нуурын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 33-38 градус, өдөртөө 24-29 градус хүйтэн байна.

Харин говийн бүс нутгийн цас багатай газраар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байх бол бусад нутгаар шөнөдөө 26-31 градус, өдөртөө 18-23 градус хүйтэн байх нь.

Улаанбаатарт цас орохгүй. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 34-36 градус, бусад хэсгээр 29-31 градус, өдөртөө 21-23 градус хүйтэн байх аж.

Багануур, Тэрэлж орчмоор цас орохгүй, шөнөдөө 33-36 градус, өдөртөө 24-26 градус хүйтэн байх төлвийг танилцууллаа.