Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/01-НД НИЙТЛЭГДСЭН

Өнгөрсөн хоногт долоон хүн эдгэрсэн бол БЗД-ийн эмнэлгийн голомттой холбоотой 332 хавьтлыг гэрийн ажиглалтад шилжүүлжээ

А.Намуун, iKon.mn
2021 оны 1 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн голомттой холбоотой хавьтлуудыг гэрийн ажиглалтад шилжүүлж байна.

Энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн голомттой холбоотой хавьтлуудыг тусгаарласан. 2020 оны 12 дугаар сарын 16,17-наас тусгаарласан хавьтлууд 14 хоног хяналт тандалтад байж, дөрвөн удаагийн шинжилгээ нь, сөрөг гарсан тул 332 хүнийг гэрийн ажиглалтад шилжүүлж байна. Энэ голомттой холбоотой 913 хүн ажиглалтад байна.

Нийт хоёр голомттой холбоотойгоор 1,870 хавьтал хяналтад байгаа юм.

Шинэ ондоо иргэд минь эрүүл мэндийн байгууллагаас өгсөн зөвлөмжийг дагаж амны хаалтаа зүүн зай барих, гадуур явахгүй гэр орондоо байж цар тахлын эсрэг хамтдаа тэмцэхийг уриалж байна" гэлээ.

Мөн өнгөрсөн 24 цагт долоон хүн эдгэрч гарлаа. Монгол Улсын хэмжээнд коронавирусийн халдварын нийт батлагдсан тохиолдол 1,220 болсон бөгөөд 837 хүн эдгэрсэн болохыг мэдээлэв.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.