Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/31-НД НИЙТЛЭГДСЭН

Автомашины QR код олголтыг хувийн хэрэгцээнд ашигласан байж болзошгүй гомдлын дагуу цагдаагийн байгууллагаас шалгажээ

Д.Янжиндулам, ikon.mn
2020 оны 12 сарын 31
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Коронавируст цар тахлын улмаас Улаанбаатар хотод энэ сарын 23-ны өдрөөс хойш 14 хоног бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжээд байгаа билээ.

Уг хугацаанд чухал шаардлага бүхий 15 байгууллагын автомашиныг замын хөдөлгөөнд оролцохыг зөвшөөрсөн бөгөөд зөвшөөрлийг тухайн байгууллагуудад QR кодоор олгож буй.

QR кодыг дамлан зарсан, хувийн хэрэгцээнд ашигласан байж болзошгүй гомдол, мэдээллийн дагуу ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс өнгөрсөн Даваа гарагт буюу арванхоёрдугаар сарын 28-ны өдөр НЗДТГ-т шалгалт явуулсан байна. Шалгалтаар цөөнгүй зөрчил илэрсэн талаар эх сурвалж мэдээллээ.