Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/31-НД НИЙТЛЭГДСЭН

2021 онд тусгай зориулалтаар агнах, барих агнуурын амьтны тоо хэмжээг тогтоов

Д.Янжиндулам, ikon.mn
2020 оны 12 сарын 31
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдрийн ээлжит хуралдаанаар ирэх онд тусгай зориулалтаар агнах, барих агнуурын амьтны тоо хэмжээг тогтоожээ.

Тодруулбал, 2021 онд:

  • Угалз 100,
  • Халиун буга 60,
  • Бор гөрөөс 40,
  • Цагаан зээр 160,
  • Агнуурын шувуу 250,
  • Саарал чоно 35 хүртэл толгойг тус тус агнуулахаар болсон бол Тул загас 540 хүртэл толгойг барьж буцаан тавих, бусад загас 5,000 хүртэл толгойг барихаар тогтоосон байна.