Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/30-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Ариунбуян: Тусгаарлах байрны боломж, дотоод дахь халдварын нөхцөл байдлыг үнэлж байж тусгай үүргийн нислэгийн талаар шийдвэр гаргана

Б.Билгүүн, iKon.mn
2020 оны 12 сарын 30
iKon.MN
Зураг зураг
mpa.mn

Нэгдүгээр сард тусгай үүргийн нислэгийг хэрхэн зохион байгуулах талаар ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян мэдээлэл өглөө.

Тэрээр "Тусгай үүргийн нислэгийн хувьд тусгаарлах байрны боломж, дотоод дахь халдварын нөхцөл байдлыг үнэлж байж шийдвэр гаргаад явна. Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 27 тусгаарлах байранд 1,600 гаруй иргэн бий.

Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнайгаар ахлуулсан ажлын хэсэг нийслэлд бүх байруудад үнэлгээ хийж, 32 байрыг сонгож аваад, халдвар хамгааллын дэглэмийг сахиулж ажилласан" гэв. 

ВИДЕО: 

https://www.facebook.com/iKonNews/videos/1827902980691204